Монголд ашигт малтмалын хамгийн олон лиценз эзэмшдэгээрээ нэгэн үе олны анхаарлыг татаж байсан “Адамас майнинг” компани нэрээ “Адамас маунтин” хэмээн өөрчилжээ. Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компанийн уг эзэн нь япон хүн, захирал нь түүний эхнэр З.Номуундарь гэгч залуухан монгол эмэгтэй байдаг, ашигт малтмалын 300 гаруй лиценз тэдний гарт байгаа гэдгийг бид 10 шахам жилийн өмнөөс дуулсан билээ. Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор Монголын хамаг баялаг орд цөөхөн этгээдийн гарт, тэр дундаа гадаадын иргэдийн халаасанд орсон гэх дуулиан ид дэгдэж байх тэр үед энэ компанийн нэр тэдгээр этгээдүүдийг манлайлж яваа нь сонсогдсоор даан удалгүй чимээ тасарсан билээ.
   Япон монгол хоёрын гэр бүлийн энэ компани ашигт малтмалын хайгуул олборлолтын ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, харин лицензийн наймаагаар дагнадаг, Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшиж байгааг ч албаны эх сурвалж тухайн үед нотолж байв. Өөрсдийгөө олон нийтэд дуулдахаар огт зарладаггүй энэ компанийн нэр албан ёсоор хамгийн сүүлд шүүхийн танхимд л нэгэнтээ “дуурссан” нь дөрвөн жилийн өмнөх явдал. Манайд геологи хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байсан Канадын “Western Prospector” компани тэднийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй хэмээн тэгэхэд заргалдсан юм. Дорнод аймагт “Адамас майнинг”-ийн эзэмшдэг ураны хайгуулын лицензэт талбайд хамтарсан компани байгуулж ажиллахаар хоёр тал анх 2004 онд тохиролцсон бөгөөд гэрээ ёсоор бол лицензийг “Адамас майнинг” уг компанид шилжүүлэх, улмаар “Western Prospector” нь хамтарсан компанийн 70 хувийг эзэмшихээр болсон байна. 3367х лицензтэй талбайд 1960-аад онд ЗХУ-ын геологичид урьдчилсан хайгуул хийж 5400 тонн ураны (U308) нөөц бий хэмээн тогтоосон гэдэг. Шүүхэд “Western Prospector” компанийн гаргаж өгсөн нэхэмжлэлээр бол тэд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэтэл харилцагч тал нь хамтарсан компани байгуулах, лиценз шилжүүлэх ажиллагааг огт хийхгүй байна гэжээ. “Western Prospector” олон улсад нэлээд нэр хүнд бүхий “Lehman, Lee, and Xu” гэдэг өмгөөллийн компанийг хөлсөлсөн боловч Монголын шүүхийг дийлээгүй. 2008 оны нэгдүгээр сарын 31-нд болсон хурлын эцсийн шийдвэр “Адамас майнинг”-ийн талд гарсан билээ.
   Харин өнөөдөр энэ компани нэрээ сольж зүсээ өөрчилсөн нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл өнөө цуутай “Адамас майнинг” компани нэрээ “Адамас маунтин” гэж сольжээ. Англиараа “mountain” гэдэг энэ үг нь уул гэсэн утгатай тул сүрхий айхтар ч өөрчлөгдсөнгүй. Гэхдээ нэрээ өөрчилсөн нь “хэл амнаас” зайлах, олны анхаарлаас зайдуу байх зорилго тавьсаны шинж мөн гэдэг нь шинэ нэрээрээ Интернэтэд тавьсан албан ёсны вэбсайтынх нь агуулгаас давхар харагдана. Анх adamasminining.com нэрээрээ тавьсан сайтдаа энэ компани юмтай хүний зангаргийг үзүүлж, шинэ баян цээж өвчтэйн зангаар ч юм уу, эзэмшдэг баялгийнхаа талаар долоон булчирхайгаа тоочсон байсан юм. Энэ нь уул нь олон нийтэд нээлттэй, нуугаад байх булхайгүй компанийн хувьд энгийн зүйл боловч нуухгүй бол болохгүй зүйл олон байгаагаа эвтэйхэн авч явах ёстойгоо ойлгосных уу, ямар ч байсан нэрээ сольж. Янз бүрийн арга замаар өөрийн болгосон асар их хөрөнгөө энэ удаа тус компани шинэр хийсэн вэбсайтдаа урьдахаас хавьгүй даруухан байдлаар танилцуулсан байна. Тухайлбал “Манай компанийн хайгуулын гурван групп үйл ажиллагаагаа явуулж байгаа” гээд “Зүүн бүсийн полиметалл, алт, цайр, хар тугалга, вольфрам, молибден; баруун бүсийн коксжих нүүрс, никель, кобальт, цагаан алт, зэс, газрын ховор элемент; төвийн бүсийн хүрэн нүүрс, шохойн чулуу, ховор элемент, алт, төмөр, ванади, вольфрам газрын ховор элемент зэрэг төслүүд дээр шат дараалсан нарийвчилсан хайгуул хийж байна” гэжээ. Урьдахаа бодвол туйлын даруухан ч энэ танилцуулга, уг компани Монголын ямар их баялагт эзэн суусныг харуулж байна. Өмнөх сайтдаа бол тэд хайгуул хийж байгаа хэмээн нэрэлхэх нь байтугай хэчнээн ордод хэдий хэр баялаг эзэмшдэгээ тоо баримттай нь улайм цайм дэлгэж “гэнэдсэн” байж билээ. Хэдийгээр тэр хуучин сайт нь одоо байхгүй ч, тавьж байсан баримт нь зарим хүнд байна. Тэдгээрээс зөвхөн ховор металл, ховор элемэнтийн хувьд “Адамас майнинг” компани юутай вэ гэдгийг тухайн үед өөрсдөө танилцуулж байсныг нь цухас сонирхуулаад, энэ нь хэр их баялаг вэ гэдгийг зарим тоо баримтаар жишээлэн харьцуулж үзье.
   өрсдийнх нь албан ёсоор танилцуулснаар “Адамас майнинг” (одоо ”маунтин”)-ийн лицензэт талбайд 140 мянган тонн вольфрамын нөөц бий. Энэ нь дэлхийн вольфрамын батлагдсан нөөцийн гурван хувь гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд жилдээ 18-20 мянган тонн вольфрам үйлдвэрлэж байгаа бөгөөд 2010 оны эцсээр 99 хувийн цэвэр металлын вольфрам зах зээлд 40-42 доллар байжээ. Мөн бериллий хэмээх элемент 130 мянган тонн (дэлхийн нөөцийн 11 хувь), висмут 10 мянган тонн (дэлхийн нөөцийн 9.7 хувь) байна. Висмут нь үйлдвэрлэлийн тун олон салбарт өргөн хэрэглэгддэг зэвэрдэггүй ганг хийхэд чухал түүхий эд болдог бөгөөд сүүлийн үед цөмийн техник, электроникийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг болжээ. Тун ховор, тэр байтугай ховор элемэнтүүд дотроо ч ховорт тооцогддог энэ элементийг дэлхий дахинд жилдээ дээд тал нь ердөө 6000 тонныг олборлодог. Цаашилбал, эдний мэдэлд 210 мянган тонн молибден буй нь дэлхийн нөөцийн 3.6 хувь юм. Ванадий 230 мянган тонн байгаа нь дэлхийн нөөцийн 2.3 хувь, антимоний хэмээх ховор элемэнт 75 мянган тонн буй нь нийт нөөцийн 3.6 хувь болно. Үүнээс гадна скандий хэмээх асар үнэтэй элемэнтийн багагүй нөөцтэй орд бий аж. Скандийг XXI зууны металл гэдэг бөгөөд нисэхийн болон пуужингийн үйлдвэрлэл, тооцоолон бодох техникийн үйлдвэрлэлд чухалчлан хэрэглэдэг. Сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн хамгийн том олборлогч Орос улс скандийн ислийг жилдээ ердөө 900 гаруй килограммыг гаргаж авч байгаа бөгөөд АНУ-ын Уулын ажлын товчооны мэдээг үзвэл скандий нь боловсруулалтын төвшнөөсөө хамаарч нэг килограмм нь 3500-гаас 248 мянган долларын үнэ хүрч байна. Эдгээр ховор элементийн ихэнх нь электроникийн үйлдвэрлэлийн хамгийн гол түүхий эд, өөрөөр хэлбэл тэд байхгүй бол энэ үйлдвэрлэл сөнөлөө л гэсэн үг юм.
   гуулсан байж таараа. Мөн сонирхолтой нь япон монгол гэр бүл зөвхөн ашигт малтмалын лицензээр хоолоо олж иддэг биш аж. Хэдэн жилийн өмнө эднийх хуучны 22 дугаар бааз буюу “22 дугаар бааз” ХК-г худалдаж авчээ. Анх 1961 онд байгуулагдсан Монголдоо бараг хамгийн том энэ авто бааз 1992 онд ХК болж зохион байгуулагдсан бөгөөд “Адамас майнинг” 2002 онд хувьцааг нь хуваах, нэмж гаргах замаар өөрийн болгож авсан байна. Хувьцаа гэснээс “Адамас майнинг”-ийн мэдэлд мөн үнэт цаасны зах зээлд ажилладаг “Монгол секьюритиз” хэмээх брокер дилерийн компани бий. Анх “Мирай Шоокен” хэмээх япон нэртэйгээр байгуулагдан 2000 онд Үнэт цаасны хорооноос зөвшөөрөл авч Монголын Хөрөнгийн биржийн гишүүн анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани болж байсан энэ нэгж 2003 онд нэрээ “Монгол секьюритиз” хэмээн өөрчилж ХК болжээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын томоохон аж ахуйн нэгж байгууллага, гадаадын харилцагч, иргэд нийлээд 50 мянга гаруй, үнэт цаасны компаниудаас хамгийн анхны хувьцаат компани гэдэг. Хувьцаат компаниуд санхүүгийн мэдээллээ олон нийтэд ил тод зарладаг дэлхий нийтэд дагаж мөрддөг журамтай боловч эдний санхүүгийн мэдээлэл албан ёсны вэбсайтад нь ч алга байна. “Адамас маунтин” компанийн эзэн нь Юүжиро Кояанаги хэмээх япон хүн бий. Тэрбээр компаниа Токиод төвтэй “Japan Financial Plan Research Company” хэмээх Японы компанийн 100%-ийн эзэмшлийнх гэдэг боловч тэрхүү урт нэртэй япон компанийн талаархи албан ёсны мэдээлэл өнөөдрийн байдлаар лав хаана ч алга. Ямар ч байсан шинэ вэбсайтдаа танилцуулсаныг нь үзвэл “Адамас маунтин” компани одоо Баянзүрх дүүргийн VIII хороон дахь 22 дугаар бааз дээр байрладаг ажээ. Утас нь 462130 гэнэ ээ.

Сэтгэгдэл (5)