

Буриадын Ардын хурал Олон улсын олимпийн хороо, Оросын олимпийн хороонд хандан чөлөөт бөхийн барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрт үлдээх хүсэлт тавьсныхаа дараа ийнхүү уриалга гаргажээ.
ОУОХ зуны 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтах 25 спортын төрлийг батлахдаа бөхийн барилдааныг хассан юм. Ирэх 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны чуулганаас бүрэн төгс шийдвэр гаргах аж.
Парламентын мэдээлснээр буриадад 16 мянга гаруй хүн бөхийн барилдаанаар хичээллэж байна.
Д.Идэр