АНУ-д цар хүрээгээрээ зургаад, ашиг орлогоороо 14-т бичигддэг “Женерал Электрик” компани Монголд салхин сэнс ашиглан энерги гаргах цахилгаан станц байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Энэ станцын төсөл нь 2012 оноос эхлэх бөгөөд Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Ньюком” компаниар дамжин хэрэгжих аж. Салхин сэнсний төхөөрөмжийн үнийг оруулалгүйгээр тооцоход 100 сая долларын зардал гарахаар байгаа гэнэ. Улаанбаатар хотоос зүүн тийш 70 км-ын зайд уг станцыг байгуулахаар болжээ. Хэрэв бүрэн хүчээрээ ажиллах юм бол Монголын одоогийн цахилгаан станцуудын 5 хувьтай тэнцэх хэмжээний тог цахилгаан гаргана гэж тооцсон байна.
“Женерал Электроникс” компанийн орлогч захирал Жон Райс “Манай компанийн “Ньюком”-той байгуулсан энэ гэрээ нь Монголд бизнесээ өргөжүүлэхэд стратегийн хувьд маш чухал алхам боллоо” гэжээ. Уул уурхай, гэрэлтүүлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж, энергийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани өнгөрсөн тавдугаар сард Монголын зарим эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлаж байсан юм.
Б.Баяр