

Дэлгүүр цонхон дээрээ “Япон, Флиппин, Вьетнамын иргэд болон нохой орохыг хориглоно” хэмээн бичсэн байсан нь дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийн дунд ихээхэн яриа үүсгэлээ.
Мөн уншигчид энэхүү мэдээлэлд хүчтэй хариу үйлдэл үзүүлж, дэлгүүрийн шийдвэр гаргагчдыг туйлширсан үзэлтнүүд, ялгаварлан гадуурхагчид хэмээн бичжээ.
Бээжин дэхь Вьетнамын элчин сайд энэхүү үйлдлийг байж боломжгүй хэрэг хэмээжээ.
БНХАУ нь Японтой Сенкакү, Вьетнам, Филиппин, Тайваньтай Хятадын өмнөд тэнгисийн арлуудыг газар нутгийн хувьд булаацалдаж байгаа юм.
Зарим шинжээчид энэхүү үйлдлийг Засгийн газраас нөлөөтэй хэмээн үзэж байна. Харин өөрийгөө Ван гэдэг хэмээн танилцуулсан эзэн нь энэ зөвхөн миний шийдвэр гэдгээ мэдээлсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (7)