Б.Сэр-Од ирэх наймдугаар сарын 10-18-нд Москва хотод болох ДАШТ-д
оролцох юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонконгт болсон марафон
гүйлтийн Азийн 14 дэх удаагийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од
түрүүлж Ази тивийн хошой аварга болсон билээ.

Б.Сэр-Од ирэх наймдугаар сарын 10-18-нд Москва хотод болох ДАШТ-д оролцох юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонконгт болсон марафон гүйлтийн Азийн 14 дэх удаагийн тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүлж Ази тивийн хошой аварга болсон билээ. Уг тэмцээнд тамирчид бүгд жигд бэлтгэл сайн байсан бөгөөд гавьяат тамирчин цагдаагийн ахмад Б.Сэр-Од хоёр цаг 17 минут 56 секундын амжилтаар тэргүүн байранд орсон юм. Түүний үзүүлсэн энэ амжилтыг үнэлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Г.Эрхэмбаяр даргатай хамт олон өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
24tsag.mn