Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Хан-Уул дүүргийн нутагт өнгөрсөн долоо хоногт осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Лхагва гаригт Зайсангийн замд уг осол болж, генералын сууж явсан автомашин нэгэн эмэгтэйн жолоодож явсан "Тоёота" маркийн автомашинтай мөргөлдсөн аж. Үүний улмаас эмэгтэй жолооч хүндэвтэр гэмтэж, ГССҮТ-д хүргүүлсэн гэнэ. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын гар хугарсан аж.
Энэ талаар ЗЦГ-ынхнаас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэст ослын шалтгаан нөхцлийг шалгаж байгаа" гэв. ЗЦГ-ын өөр нэг ажилтан "Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригийн өглөө ЗХЖШ-ын дарга Зайсан, Их тэнгэрийн амны ойролцоо байдаг гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад осолдсон. Тэрбээр тухайн үед 07-12 УБЗ дугаартай "Форд Рэнжер" маркийн автомашинтай явж байсан" гэсэн мэдээлэл өглөө.
ЗХЖШ-ын Цэрэг иргэний харилцааны хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад "Дарга өвчтэй учраас ажилдаа ирэхгүй байгаа. Ямар нэг осол болсон эсэхийг мэдэхгүй" гэв.
Харин ЗХЖШ-ын өөр нэгэн эх сурвалж "Өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт түүнтэй уулзах гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан. Учрыг хүмүүсээс лавлатал машинтайгаа осолдож гараа хугалсан учраас эмнэлгийн чөлөө авсан гэж байсан. Энэ долоо хоногийн эхээр ажилдаа огт ирээгүй" гэж ярилаа.
Г.Равжаа