Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион
байгуулах гэж байгаа билээ. Уг тэмцээн ирэх сарын 3-4-ний өдрүүдэд
"Буянт-Ухаа" спорт цогцолборт болох юм. Тус тэмцээнд манай улсаас
оролцох тамирчдын нэрс тодорчээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байгаа билээ. Уг тэмцээн ирэх сарын 3-4-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болох юм. Тус тэмцээнд манай улсаас оролцох тамирчдын нэрс тодорчээ. 48 кг-ын Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн хошой аварга Ц.Энхжаргал, тивийн аваргын хүрэл медальт Ц.Цэнджав, 51 кг-д залуучуудын ДАШТ-ий алтан медальт Э.Даваачимэг, П.Цолмон, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, П.Орхон нар зодоглоно.
Мөн 59 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг-д Лондонгийн олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Ц.Шинэхүүхэн нар хүч үзнэ. Харин 67 кг-д ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадам болон тивийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ш.Түмэнцэцэг, 72 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг нар хүч үзэхээр болжээ. Тэгвэл багийн ахлагчаар Ц.Отгонбаатар оролцох бол дасгалжуулагчдаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ц.Хосбаяр нар оролцоно.



















































