Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон. Өнгөрсөн баасан гарагт “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэн таныг цахим уулзалтанд урьж байна. Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг жижиг гэлтгүй шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа цахим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд дуулгах боломжтой. Иргэн та 2013 оны 3 дугаар сарын 1-ний баасан гарагийн өглөө 08:20 -10.00 цагт www.zasag.mn сайтруу орж тусгай цонхонд нэвтэрсэнээр мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер гээд цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой юм.




















































Сэтгэгдэл (1)