Жил бүрийн гуравдугаар сарын нэгний энэ өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ баярыг МАН-ын гишүүд намын баяр гэж хүлээж авдаг. Өнөөдөр МАН-ын УИХ дахь гишүүд болон бусад өндөр албан тушаалтнууд "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" цуврал лекц тавих аж.УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" гэсэн ерөнхий илтгэлийг тавьж улс орны өнөөгийн байдлын тухай онц сонирхолтой мэдээлэл хийнэ. Харин түүний МҮАН -ын дарга М.Энхсайхан "Эдийн засгийн аюулгүй байдал ба Төмөр зам" сэдвээр илтгэл тавих юм байна.
Хөтөлбөр:
- Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол Улс”-УИХ гишүүн С.Бямбацогт
-“Эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд”-МУИС ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун
-“Эдийн засгийн аюулгүй байдал ба төмөр зам”-МҮАН-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан
-“Эдийн засаг ба аюулгүй байдал ба Оюутолгой”-УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Батбаатар нар илтгэл тавина.



















































