зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайдууд яагаад баригдаад байдаг юм бэ?

2011-11-18
0
ЖИРГЭХ

ГандиНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ойрмогхон ярьсан байна лээ. "Намайг сайдаас маань буулгах юм шиг байна. Оюунхоролыг миний оронд хийх бололтой. Би аяа бодохгүй бол болохгүй нь. Элчин сайдаар л явахаас. Италид л Элчин сайдын яам байгуулуулж сайдаар нь очихоос" гэж. Ойр дотнын эх сурвалж нь ингэж ярьсан болохоор итгэж байна л даа. Дээр нь УИХ-аар саяхан Итали улсад Элчин сайдын яамаа байгуулсан нь бүр баталж байгаа юм. Элчин сайд болно гэдэг чинь ийм амархан "юм" байдаг юм уу, хуучин ХУ-гийн дарга нар аа. Хэн нэгэн том дарга чинь ажилгүй болохоо мэдэнгүүтээ "За би насны бөгсөнд тэр улсад Элчин сайд хийж хөл хөсөр, гар амар хэвтье" гээд улсаа захиалдаг уламжлалт дэг жаяг чинь устаж алга болоогүй юм уу. Намдаа жигүүр байгуулахад идэвхийлсэн А.Базархүүг Эрхүүд консулаар зайлуулсан. Улаан-Уулын заставт баахан цэрэг, ахлагч нар нэгнээ хөнөөсний хариуцлагыг хүлээх байсан ХХЕГ-ын дарга Ц.Баатарцогт генералыг бас гадаадад дипломат албанд явуулсан зэргээр хуучин ху нарын Элчин сайдын яамдыг элдэвлэдэг байдал нь дуусгавар боллоо гэж бодож байсан юм, тэгсэн үгүй байжээ.

Элчин сайдын яам гэдэг чинь энэ төрийн хайрыг даагаагүй нэг хэсгийг аргацаадаг алба болж байна уу. Эрүүгийн олигтойхон элемент тэнд чинь очих юм бол та нарын явуулсан хүмүүсээс хамаагүй дээр, хэл амгүй амиа аваад явчихна даа. Гэтэл төрийн нэрээр томилсонууд нь яаж байгааг бид харж байна. Сая хар, ОХУ-ын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан гэж Н.Багабандийн худ ураг нөхөр Польшийн хил дээр баригдаж шуугиан тариад эхэллээ. Хаанаас гараад ирсэн, юу хийж ч байсан нөхөр юм. Сураг нь ордны ёслолын албанд хивс дэвсээд гүйж явсан нэгэн бололтой. Ямар шалгуураараа түүнийг Элчин сайдын яаманд даргаар явуулсан юм бол. Түүний ямар асуудлаар саатуулагдаад байгаа нь тодорхойгүй гэнэ. Бараг тодорхой доо. Европ зүг рүү сууж буй манай элчингийнхэн тамхины наймаа хийж яваад л баригддаг шүү дээ. Санаж байгаа бол, 2006 онд ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны атташе нөхөр Украины хил дээр 1500 хайрцаг тамхи гаргаж яваад л баригдсандаг. Дараа он нь мөн л ОХУ дахь Монголын ЭСЯ-нд бүртгэлтэй машин Унгарын хилийн Тиса боомтоор Бельги улс руу их хэмжээний тамхи гаргаж яваад бас баригдсан. Дараа он нь Польш дахь Монголын Элчин сайдын... гээд үргэлжилнэ. Илүүдээ гарсан зай талбай биш дээ, ингээд зогсъё. Энэ бүх хэрэгт орооцолдсон бүхэн хуучин ху намын хуучин кадрууд байдаг. Эсвэл хамаатан садан, нууц амрагууд нь байдаг даг. Эх орондоо улс төрийн карьер нь дуусаад эмээ өвөөгийн амьдрал руугаа орсон хэсгээ энэ намынхан Элчин сайдаар томилдог нь ийм муухай үр дагаврыг авчирч, олон улс дахь Монголын дипломатуудын нэр хүндийг барж ирлээ. Та бид харж л байна шүү дээ, уржигдраас зарим нэг оронд суух Элчин сайдад нэр дэвшсэн хүмүүсийг УИХ-аар хэлэлцээд эхэлтэл цаад улс орнууд нь "Наад хүнийг чинь манай улс хүлээж авах боломжгүй" гэж хэлээд эхэллээ. Япон улсаас эхлээд. Манай дипломат албаны нэр хүнд ямар түвшинд очсоны илрэл мөн биз дээ. Манайхаас бусад улсад бол явуулах Элчин сайдыг нь авахгүй гэдэг асуудал яригддаггүй юм билээ. Ингэхээр Монголын дипломат алба гэж юу болчихоод байгаа юм бэ. Эхлээд Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас асуух ёстой байх даа. Танд мэддэг юм байна уу. Намынхаа шахаасыг биелүүлж суудаг мануухай юу. Их улс төрд эмгэн болсон Т.Ганди өрөөндөө хэдэн ховч авгай цуглуулчихаад “Би Италид Элчин сайдын яам байгуулж..." гээд ярьж, асуудлыг босгож, босгоод барахгүй УИХ-аар хэлэлцүүлж чадаж байгаа нь Г.Занданшатар таны ажилдаа хэр эзэн байгааг харуулж буй хэрэг биш үү. Уг нь та бодлого боловсруулж, болох болохгүйг нь ярьж явах албан тушаалтан байтал. Тэгсэн таны өмнөөс, танай салбарын ажлыг Монголын нийгмийн хамгааллын салбарын хамгийн том албан тушаалтан шийдэж суух нь өнөөдрийн монгол төрийн дампуурал мөн биз дээ. Нийгмийн хамгаалал ярьж суух ёстой хүн нэг улсад Элчин сайдын яам байгуулъя гээд цаг заваа барж явдаг. Монголын нийгмийн хамгааллын салбар тэгэхээр чинь юу болох вэ. Дампуу салбар болсон хэрэг биз дээ.

Элчин, дипломатын албанд энэ мэт эмээ өвөө нар амралтад очиж байгаа юм шиг явдгийг таслан зогсоохгүй бол тэдэнд тэнд очоод хийх ажил алга. Хийх ажилгүй болохоор хувийн амьдралаа төрийн мөнгөөр зохицуулж, үр хүүхдээ татаж, Элчингийн илүү том эрхээр өөрсдийгөө саятан болгож сууна. Ер нь тэр Европын орнууд болох Польш, Унгар, Украин... гээд олон орнуудад дипломат албатай байгаад ч яах юм. Тэнд манай улс тийм том эрх ашигтай ч биш. Дунд нь нэг л элчинтэй байж түүндээ хамааруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг аюулыг үргэлжлүүлсээр байх нь, манайхан. Учир нь Украин улсад АНУ-ын тамхины томоохон үйлдвэрүүд байдаг. Тамхи дэндүү хямд. Тэрхүү хямд тамхийг дипломат эрхээ ашиглан маш ихийг ойрын орнуудад нь гаргахад их хэмжээний ашиг олдог юм билээ. Үүнийг нь андахаа байсан манай дипломатууд энэ наймааг эрхэлж баяжицгаадаг нь өнөөдөр тодорхой болсон. Баригдаад байгаа нь А.Батсайхан... мэтийн азгүйчүүд нь байгаа болохоос бүгдээрээ баригдах юм бол дэлхийгээр нэг шившиг болно. Яагаад гэвэл тэр зүгийн бүх Элчин сайдын яамд хуйгаараа, элчин сайдаасаа эхлээд жолооч, үйлчлэгч нь хүртэл холбогдоно. Ийм л эзэнгүй юм шиг хэсэг хүн Монголын Элчин сайдын яам нэрээр дэлхийгээр нэг хууль бус юм хийж явна.

Монголчууд хоёр сая гаран. Хорвоо ертөнц 200 гаруй улс оронтой. Т.Гандигийн яриад байгаа шиг тийм амархан алба байдаг юм бол хоёр саяулаа 200 улс оронд ээлжээр очиж Элчин сайдын яамандаа ажиллаж үзье. Мань мэт нь бол ажил голохгүй. Үйлчлэгч, жолоочийг нь хийгээд “тамхи мамхиар” нь нэг сууцны мөнгө хийхэд болно. Яахав Т.Ганди мэтийн том дарга явсанууд нь элчин сайдаа хийнэ биз. Энэ санааг дэмжиж болохгүй юм байхгүй биз дээ. Хоёр сая иргэнээ хорвоогийн улс оронтой танилцуулсан, түүндээ дипломат албаа ашиглаж чадсан супер улс л болно биз. Ертөнцийн чихнээ дуурсгалтай хэрэг болно шүү дээ. Чингисээс хойшхи. Тэгээд ч дийлэнх монголчууд хазгай муруй англи хэлтэй болчихсон юм чинь.

Элчин сайд гэдэг албаа ингэж ашиглавал ашигла. Ашиглахгүй бол эрс шинэчлэл хий. Ингэх цаг болсон удирдагчид аа. Улс төрөөс тэтгэвэрт гарсан хөгшдийг улсын төсвөөр үргэлжлүүлэн угжиж тэтгэвэр дээр нь тэтгэвэр нэмэх хэрэггүй. Нийт элчин, консулын төсөв нэг их наяд руу дөхөж яваа байх шүү. Тэгсэн тэнд нь тэтгэвэртээ гарсан хуучин ХУ-гийн хэдэн эмээ өвөө нар үр хүүхэд, ач зээ, хамаатан садан хамаг бүхнээ авааччихсан дипломат албаны Олон улс дахь онцгой эрхээрээ түрүү барьж тамхины наймаа хийгээд жаргаж сууж болохгүй. Дипломат албанд ядаж залуусыг томил. Гучин хэдэн настай элчин сайд Монголд байхгүй. Тэгвэл хамгийн хөгшин удирдагч нараараа алдартай Хятад улсын гадаад дахь элчин сайдуудыг сонирхоорой доо. Шижигнэсэн залуус болсон шүү дээ. Их хүнд сурталтай, их хүнд гүрнүүд хүртэл энэ цаг үед гадаад дахь төлөөлөлдөө ингэж хандаж байхад манайд улсад тэтгэврийн хэдэн эмээ өвөө нар "Тэр энэ улсад Элчин сайдын яам байгуулж сууна" гэх шиг юм яриад... Ямар нэг аймагт дэлгүүрийнхээ салбарыг нээх гэж байгаа биш дээ. Энэ хэвээр байвал Элчин сайдын яамд хавиас сонсогддог татдаг тамхины хууль бус наймаа хар тамхи болж хувирах вий. Тэгэх юм бол тэр улс орон Монголын Элчин сайдын яамыг бүрмөсөн хаах эрхтэй байдаг Олон улсын хууль эрх зүй бий шүү. Ийм эвгүй зам руу манай дипломатууд явж байгаа болохоор эртхэн эрс шийдэмгий арга хэмжээг авч эмхлүүлэх цаг нэгэнт болжээ.

П.Хашчулуун. “Өдрийн сонин”

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 6 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    5 цаг 9 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 34 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    6 цаг 15 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    7 цаг 25 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    7 цаг 35 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 42 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    8 цаг 54 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 1 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    9 цаг 52 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    10 цаг 4 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    10 цаг 37 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    10 цаг 52 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    11 цаг 11 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    11 цаг 47 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    11 цаг 50 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    11 цаг 59 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    13 цаг 49 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    13 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК