
ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагааг энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.
Энэ үйлсэд Монголын Үндэсний Комисс нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн санал, санаачилгыг төр засгийнхаа бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд ямагт анхаарч ажилласан.
Монгол Улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд, түмэн олон мэдлэг чадвараа дайчлан ажилласан тус комиссын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж, дэлхийн энх тайвны төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй бүхий л талаар амжилттай хамтран ажиллаж байгаа нь манай улсын хөгжил, цэцэглэлтийн нэг баталгаа юм.
Энэхүү ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадууддаа болон хамтран ажилладаг төрийн, төрийн бус болон олон улсын байгууллага, хувь хүмүүс, Монгол Улсад суугаа Дипломат Төлөөлөгчийн Газрын ажилтнуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн
Монголын Үндэсний Комиссын дарга
Лувсанвандангийн Болд
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн
Монголын Үндэсний Комиссын дарга
Лувсанвандангийн Болд
Сэтгэгдэл (1)