
Буриадын нийслэл Улан-Үдэд жил бүр зохиогддог “Цагаан сар” эстрадын дуу дуулаачдын олон улсын уралдааны гранприг уралдааны түүхэнд анх удаагаа Өмнөд Солонгосын DK Soul гэдэг дуучин гардан авчээ. Харин нэгдүгээр зэргийн шагналуудыг Буриадын Мария Балданова болон Монголын дуучин Т.Амина нар шалгарч хүртжээ. Түүнчлэн хоёрдугаар зэргийн шагналыг Якутын дуучин Ника хүртсэн бол гуравдугаар зэргийн шагналыг мөн гадаадын хоёр оролцогч болох БНХАУ-ын дуучин Эрхэмбат, Казакстаны Асэйт Али /Aset Ali/ нар хүртсэн байна.




































24tsag.mn