
“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр
"Улаанбаатар" зочид будлын Их танхимд зохион байгуулах гэж байна.

“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр "Улаанбаатар" зочид будлын Их танхимд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр 50 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон ЮНЕСКО-оос шагнал хүртсэн гар урлалын батламжит бүтээгдэхүүн болох эсгий урлалын үзэсгэлэн, монгол уран бичлэгийн үзэсгэлэнг тус тус толилуулах юм. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байх, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Д.Ундрах /24tsag.mn/