Энэ жилийн баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж начин цол хүртсэн мөн аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарыг хоёр жил улсын наадамд баридах эрхийг хассан шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо гаргав. Улсын наадмын шөвгийн 32 бөхийн сэргээшийн шинжилгээгээр энэ хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд дахин шинжилгээ өгөөгүй тул хуулийн дагуу тэдэнд ийм арга хэмжээ авчээ. Харин хуулинд заасан, тухайн жилийн наадмаар хүртсэн цол чимгийг хураах заалтыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хэрэгжүүлээгүй байна.