

“Jamaat-e-Islami” эсэргүүцлийн хөдөлгөөний олон мянган дэмжигчид 73 настай Делвар Хоссайн Сайдиг олон жилийн дайны хэрэгт буруутган ялын дээнд хэмжээ оноосныг эсэргүүцэж хэд хоногийн турш Бангладешийн олон хотуудад жагсч байна. Делвар Хоссайн Сайдиг 1971 оны иргэний дайны үед гарсан аллага болон хүчирхийллийн хэрэгт буруутгасан байна.
Энэ шийдвэр гарснаас 10 мянган гаруй хүн нийслэл Дака хотноо эсэргүүцэн жагсч, цагдаа нартай мөргөлдсөнөөр 37 хүн амиа алджээ. Тэдний хоёр нь цагдаа байсан байна. Жагсагчид хоёр цагдааг ээлжлэн цохисоор үхэхэд хүргэсэн хэмээн Засгийн газар мэдээлжээ. Бослого одоо хүртэл үргэлжилж, байдал улам ширүүсч байгаа тул олон хүний амь эрсдэх магадлал өндөр байна хэмээн сайт бичжээ.
Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх 1971 оны иргэний дайнаар гурван сая хүн амь үрэгдэж байжээ.
Д.Идэр