Өчигдөр Иракийн хоср хотод дараалан халдлага болсноор хүмүүсийн амь эрсдэж, шархадсан талаар “CNN” мэдээлжээ.
Өчигдөр Иракийн хоср хотод дараалан халдлага болсноор хүмүүсийн амь эрсдэж, шархадсан талаар “CNN” мэдээлжээ. Багдад хоттой хил залгаа орших Шула хотын зам дээр бөмбөг тавьсан машин дэлбэрснээр 7 хүн амиа алдаж 23 хүн шархадсан байна. Харин Багдадын өмнөд хэсгээс 40 км-ын зайд орших Махмоудия хотын зам дээр мөн машин дэлбэрснээс хоёр хүн амь үрэгдэж, 5 хүн шархаджээ.
Д.Идэр



















































