

Өчигдөр орой хуралдсан хурлаар “Оюутолгой” компанийн ТУЗ компанийн нэг сарын төсвийг баталжээ. ТУЗ гуравдугаар сарын төсвийг нь батлахдаа энэ сард багтаан анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг Монголын талд тайлбарлах болзолтой дээрх шийдвэрт хүрсэн байна. Хурал хараахан дуусаагүй байгаа юм. Харин сарын төсөв хэр их хэмжээгээр батлагдсан нь нууц хэвээр байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)