зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: УИХ-ын алдаа, гажуудлын заримаас дурдахад...

2013-3-01
0
ЖИРГЭХ

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ГИШҮҮДЭД

   амаржаргалӨнгөрсөн намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаанаас ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо хуваалцаж байна.

1. УИХ нь нэгэн бүхэл юм.
Түүний зарим “үе мөчийг” салгаад хаячихаар их л аймшигийн “юм” харагдаж байлаа. Жишээ нь, УИХ нь олонхи цөөнхөөс бүрдэх учиртай гэтэл цөөнхийн бүлгийг байгуулах бололцоог санаатайгаар хааж байсан нь УИХ-ын үйл ажиллагааг доголдуулсан. АН том эрх ашиг бодож, сэтгэлийн хөөрөлд автагдалгүй, буурьтай хөдөлсөн бол цөөнхийн бүлгийг байгуулах гэж түрүүлж хөөцөлдөх байсан. Энэ бол хүлээн зөвшөөрөх ёстой алдаа. Энэ алдаа хол үргэлжлэх сөрөг үр дагавартай гэж бодож байна. Жишээ нь:

a. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан. Тэрхүү хууль нь төгс төгөлдөр болсон ч гэлээ сөрөг хүчний оролцоогүй баталсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн легитимность чанарыг үгүй хийсэн хууль болсон. Учир нь “АН хуулийг өөрсдийн эрх ашигт төдийгүй Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлэн баталлаа” хэмээн шүүмжлэх хүмүүс зөндөө гарч ирнэ. АН энэхүү үйлдлээрээ Ц.Элбэгдоржид тус биш ус л болж байна.
b. Байнгын хорооны тоог нэмэгдүүлж нэг гишүүн гурван байнгын хооронд харьяалагдахаар болгосон нь ёстой “жонхуу” гэгч болов. УИХ-ын нэрийн өмнөөс дөрөвхөн гишүүн шийдвэр гаргадаг болчихож. Энэ бол арай хэтэрсэн зүйл.

2. УИХ-ын нэр нөлөө дундарсаар л байна.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар гүйцэтгэж байгаа нь:

a. УИХ-ын ирц хүрэхгүй байх, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн нэн чухал субьектын нэр хүндийг сулруулж байна.
b. Сүүлдээ УИХ, Засгийн газар хоорондын харилцааны асуудал учир нь олдох оо болив. Үндсэн хуулийн хоёр гол субьект болох УИХ, Засгийн газар хоорондын харилцаа хууль номын дагуу явах ёстой атал “найзан дундаа”, “нам дундаа”, “хэтэвч дундаа” орж эх зах нь олдохгүй байна.
c. Тухайлбал, сайд нар нь өөрсдийнхөө хариуцаж буй асуудлыг хянах үүрэгтэй УИХ, намын бүлгийн ажлын хэсгийг ахалдаг нь энгийн үзэгдэл боллоо.
d. Мөн УИХ-ын гишүүн хэрнээ УИХ-аа төвөгшөөн, үл тоомсорлох хандлага сайд нарт ажиглагдаж байна. Засгийн газрын гишүүн яам аппаратаа удирдахдаа УИХ-д хүндэтгэлтэй хандаж, түүний үүрэг даалгаврыг цаг тухайд нь ягштал гүйцэтгэх үлгэрлэлийг бусдад биечлэн харуулах ёстой юм. Ийм хэмжээний шаардлага Засгийн газрын гишүүдэд тавих чадвар УИХ-ын удирдлага, намын бүлэгт байх ёстой.

3. УИХ-ын сонгууль анх удаа шинэ хуулийн хүрээнд явагдаж намын “жагсаалт” гэдэг зүйл буй болсон. Яах гэж? Уг нь тэдний гол үүрэг бол олонхийг бүрдүүлж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх гэж ойлгож байлаа. Гэтэл тэд даргын суудал аваад алга болсон. Намын жагсаалтаар орсон хүмүүсд УИХ байх уу, Засгийн газрын гишүүн байх уу? сонголтоо хий гэж хэлэх цаг болсон байх аа.

4. УИХ-д анх удаа орж ирсэн хүнийг намын бүлгийн удирдлагад тавьж болдоггүй юм байна. Парламентад сууж байсан туршлагатай хүнийг сонгох учиртай юм байна. Мөн байнгын хороодын удирдлагыг улс төрийн хариуцлага хүлээх субьектид даалгах ёстойгоо мартсан байна. Өмнөх парламентуудын туршлага ч ийм байсан. 2016 онд АН, МАН-аас л сонгогчид хариуцлага нэхнэ.

5. УИХ гишүүнийхээ бүрэн эрхийг захиргааны арга хэрэгслээр хязгаарлах гэсэн оролдлогыг илт явуулж эхэллээ. Ер нь иймэрхүү хандлага өмнөх олон УИХ-д ажиглагддаг ч энэ удаа илт, ичгүүр сонжуургүй боллоо. АН-д үнэхээр ардчиллын үнэлэмж гэж байдаг л юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зүйл хэзээ ч хийхгүй байх ёстой.

6. УИХ, АН бүлэг Төрийн алба-г бэхжүүлэхэд ихээхэн анхаарах ёстой юм. Төрийн албаны босго алхасан хэн боловч “намынхаа гэх” бүхнийг хаалганы цаана үлдээж Монгол төрийн “хар хүн” боллоо гэж гүнээ ухамсарлан төрийн албыг залгуулах учиртай. Гэтэл төрийн албанд орчихоод намын зүтгэлтэн мэт аашилж, төрийн албаны уламжлал жудгийг хөсөрдүүлж байна.

a. Жишээ нь, УИХ-д таниулж байгаа асуудал, хууль тогтоолын төсөл бусад баримт бичгүүдийн боловсруулсан байдал ямар байна? Миний л мэдэхээр баримт бичгийн агуулгын алдааг хэлэхгүй юм аа гэхэд үг үсгийн алдаагүй ганц ч хуулийн болон тогтоолын төсөл өнгөрсөн УИХ-ын чуулганы явцад орж ирсэнгүй. Монгол төрийн сульдаа сулрал эндээс л эхлэж байгаа шүү.
b. Шантаажлагчидад зориулж хууль гаргадаг боллоо. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх гэж л хууль баталдаг болохоос биш шантаажлагчидад зориулж хууль батлаж таарахгүй. Өмнө нь төрийн албыг данхайлгалаа гэж АН-ынхан ихэд эсэргүүцдэг байсан. Иргэд өөрсдөө Засгийн эрхийг барихдаа хэлсэн ярьснаасаа ухарч, төрийг төрлийн алба болгож буйг баримт гарган шүүмжлэж буйг эрх биш анзаарч байгаа биз дээ. Үнэндээ Монголын төр хэдхэн хүний тоглоом болж байна.
c. 2013 оны төсвийг хэлэлцэн батлах гэж бас л “гурилдсан” зүйл хийсэн. Жишээ нь Засгийн газар нь юунд зарцуулах гэж буй нь мэдэгдэхгүй, задаргаагүй 50 тэрбум төгрөг УИХ-аар батлуулах гэж улаан цайм зүтгэж байж батлуулсан. Уг нь УИХ төсвийн төгрөг тутамд маш чанд хяналт тавьж байх учиртай. Энэ эрх үүргээ Засгийн газартаа “найзархан намчирхан шилжүүлдэг” УИХ байж таарахгүй.
d. Төсвийн гадуур хөрөнгө мөнгө эргэлдэж эхэлсэн нь санаа зовоож эхэллээ. Засгийн газраас “тогтворжуулах, бэхжүүлэх, хөгжүүлэх, бондын, хөгжлийн банкны” гм халхавч ашиглан УИХ-ын ямар ч хяналтгүй мөнгө эргүүлэх болов. Үүнийг УИХ тоохгүй яваад байвал маш том гэмт хэрэг үүсч магадгүй.
e. Уг нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Түүнд тэмдэглэхдээ төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй гэсэн. Энэ ч талаар болов. Төсвийн алдагдал хэд хүрчихээд байгааг мэдэх ч хүн алга.

i. Ямар нөхцөлд төсвийн тодотгол хийх ёстойг эргэж харахгүй бол болохгүй болжээ.
ii. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөтгөсөн хэрнээ, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй учраас авилга хээл хахууль орон нутагт шилжлээ гэж түгшүүрт дохио тасрахаа болив.

Намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой нүдэнд ил харагдаж байсан алдаа, гажуудлын заримаас дурьдахад нэг иймэрхүү байна. Энд хөндөгдсөн асуудлууд цаг тухайд нь шийдэхгүй яваад байвал Тавантолгой нь дампуурч, МИАТ нь сөнөж байгаад гайхах зүйлгүй. Монгол төр ийм сул дорой байхад хэн ч ирээд эзэгнээд дээрэлхэх нь гайхах зүйл огт биш болоод байгаа юм.

Та бүхэн эрх биш нэгийг бодно биз дээ гэж гүнээ хүндэтгэн ёсолсон

 Р. АМАРЖАРГАЛ
http://www.amarjargal.org/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • (202.170.85.9)
    Uneniig l helsen bna daa
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • баасан (202.9.47.131)
    бодууштай юм байна шүү наана чинь ер нь энэ нөхөд юу болж байна та нар түмний төлөө цохьлох зүрхтэй гэж гарч ирсэн бидний ирээдүй та бүхний хийж буй зүйлээс мхээхэн шалтгаална шүү
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • о (180.235.168.111)
    Р.Амаржаргал хятад хүн шүү дээ.
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (202.55.182.82)
    sanaa avch bodoh zuil ih helsen baina.Harin nuguu humuus ni hir sonsoh yum bol doo.uneheer eh ornoo bodoj baina uu,ali esvel alban tushaal avch chadaagui dee gomdood zuruudleed baina uu gedeg bas sonin asuult baina
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (49.0.207.53)
    Amarjargal-iin helsen ugiig demjij bna
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (202.21.113.22)
    Demjij baina,
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (203.194.114.118)
    ЭХ ОРНОО ГЭЭД ШАНАЛЖ ЗОВЖ БАЙГАА ХҮНИЙ ҮГ БАЙНА. ИЙМ БОДОЛТОЙ ХҮН ОЛШРООСОЙ
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (122.201.18.148)
    ene baagiig hyatad geed bdg unenii ortoi shuu
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.55.182.28)
    ene neg umand neg alban tushaal ugchihgui dee ee chavaas gej
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.131.225.254)
    zov zov
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (202.9.47.131)
    Er ni Amarjargal /bagsh/gishuun bol aguu hun shuu AN-haan
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (133.5.107.232)
    ingelee geed amarjargalaa gaduurhdag yum shig baigaam daa
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (133.5.107.232)
    msh zuw. amarjargal bol vneniig l helj baigaa shvv dee
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (202.179.23.50)
    zov dugnelt hiij baina. demjij bna
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (182.160.2.194)
    Zov jinxene gishuun gej Amarjargaliig xelex bna. Ireeduin eronxiilogch
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (122.201.18.1)
    maash zyitei
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 24 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 25 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 40 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 47 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 15 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК