

Николас Мадуро телевизэд өгсөн ярилцлагадаа “Бидний удирдагч бие муу байгаа нь өөрийнхөө амьдралыг бидний төлөө зориулсантай холбоотой. Тэр өөрийнхөө эрүүл мэндийг бус ард түмнийхээ аж амьдралыг илүү анхаарсан. УгоЧавес амьд гарахийн төлөө зүтгэж байна. Бид хамт байх болно” хэмээжээ.
Түүний хэлсэн амьд гарахын төлөө тэмцэж байгаа хэмээх үг олон нитийн анхаарлыг ихэд татсан байна. Зарим хэвлэл Уго Чавесын биеийн байдал хэт дордсон байж магадгүй гэжээ.
Ерөнхийлөгч Уго Чавес Венесуэльд 14 жилийн турш энэ албанд зүтгэсэн юм. Өнгөрсөн 10 дугаар сард дахин зургаан жил суух Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч өвчний улмаас тангараг өргөж чадахгүй байна. Тэрбээр 2011 оноос хойш дөрвөн удаа хорт хавдрын хагалгаанд оржээ.
Д.Идэр