

Энэхүү үйл явдал дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Залуу удирдагч Ким Чен Ун эх оронд нь баримтат кино хийхээр очсон Деннис Родмантай уулзаж, сагсан бөмбөгийн тоглолтыг үзжээ.
Нөхөрсөг тоглолтод Родманыг оролцуулаад “Harlem Globetrotters” багийн 3 гишүүн Хойд Солонгосын “Мөрөөдлийн баг”-тай тогложээ. Тоглолт 110:110 харьцаатайгаар тэнцэж төгссөнд Хойд Солонгосын ард түмэн баяртай байгаа аж.
Родман тус улсад энэ долоо хоногийн эхээр ирсэн байна. Сагсан бөмбөгт хорхойтой Ким Чен Уныг нэр хүнд бүхий сагсчин “Нэгэн насны анд нөхөр минь” хэмээн хэлснийг барууны хэвлэлүүд ихэд онцолжээ. Зарим хэвлэлүүд түүнийг Хойд Солонгостой сагсан бөмбөгийн спортын хувьд албаны харилцаа үүсгэх зорилготой очсон хэмээн бичжээ.
“Harlem Globetrotters” багийн 3 гишүүн тоглолтын дараа Ким Чен Уны эхнэртэй хамт хүндэтгэлийн зоог барьсан байна.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)