Оюутнуудын гар барилдааны аварга шалгаруулах тэмцээн анх удаа болох гэж байна. Зохион байгуулагчдын нэг “Монголын гар барилдааны дээд холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Зоригтбаатараас утсаар тодруулга авлаа.
-Сайн байна уу? Гар барилдааны тэмцээний тухай тодруулах гэсэн юм. Ямар тэмцээн болох гэж байгаа юм бэ?
-Монголын оюутнуудын дунд гар барилдааны аварга шалгаруулах тэмцээнийг маргааш 11 цагт зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөнийг 16 цагт хийх юм.
-Тэмцээнийг хаана зохиох вэ? Түрүүлсэн тамирчдын шагналыг сонирхуулаач?
-Бүртгэлээ өнөөдөр 16 цагт Спортын төв ордон дээр явуулах юм. Харин тэмцээн маань Төмөр замын дээд сургуулийн дэргэдэх спортын төвд болно. Оролцогчдоос эхний гурван байрт шалгарсан хүмүүст медаль, мөнгөн шагнал олгоно. Алтан медаль 250 000, мөнгө 150 000, хүрэл медаль нь 100 000 төгрөгийн шагналтай.
-Хэдэн хүн оролцох юм бол? Ямар тамирчдыг хамруулж байгаа вэ?
-Тэмцээнд бүртгүүлээд ямар ч оюутан оролцож болно. Гэхдээ тэмцээн 65, 75, 85, -95, +95 гэсэн таван жинд болно. Оролцогчдын нас, тоог зааж өгөөгүй. Бас бүртгэлээ техникийн зөвлөгөөнтэй хамт хийх болохоор хэдэн хүн оролцохыг одоохондоо мэдээгүй л байна.
-Оюутнуудад мэдээлэл хэр хүрсэн юм бол? Ямар байгууллага зохион байгуулж байгаа вэ?
-Бид хэвлэлийн бага хурал зарласан, хэвлэл мэдээллээр цацсан. Бас Оюутны холбоо сургуулиудаар мэдээлэл түгээх ажлыг хариуцсан байгаа. Энэ онд байгуулагдсан Монголын гар барилдааны дээд холбоо МОХ-той хамтран энэ тэмцээнийг зохиож байна. Манай гар барилдааны холбоо анхны тэмцээнээ үүгээр эхлүүлж байгаа. Удахгүй хүчний байгууллагуудын дунд гар барилдааны тэмцээн зохион байгуулах байх.
-Байгуулагдаад удаагүй юм байна. Монголчууд ер нь гар барилдаанаар олон улсад ямар байдаг бол?
-Тийм ээ, бид удаагүй байгаа ч гэлээ Дэлхийн гар барилдааны холбоонд элсэхээр болсон. Энэ ондоо багтаж дэлхийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн Казахстанд зохиогдоно. Тэр тэмцээнд тамирчнаа оролцуулаач гэсэн урилга ирүүлсэн. Тэгэхээр манай монголчууд олон улсад өрсөлдөх боломжтой шүү. Одоо бид 2014 оны гар барилдааны дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын төлөө ажиллаж байгаа.
-Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл (1)