“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан МАН-аас “Эдийн засгийн аюулгүй
байдал ба Монгол Улс сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион
байгуулж буй.

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан МАН-аас “Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол Улс сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж буй. Тус хуралд "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" гэсэн сэдвээр УИХ гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Эдийн засгийн аюулгүй байдал ба төмөр зам" сэдвээр МҮАН-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан санал бодлоо хуваалцаж, илтгэл тавив. Мөн үүний дараа "Эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд" сэдвээр МУИС ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, "Эдийн засаг ба аюулгүй байдал ба Оюутолгой" сэдвээр УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Батбаатар илтгэл тавив. Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ынхан 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам зохион байгуулах бол үргэлжлүүлээд “Эх оронч үзэл ба залуус” хэлэлцүүлэг явуулах ажээ.
Сэтгэгдэл (1)