зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын зурваст орж буй шугам, сүлжээний нарийвчилсан судалгааг хийжээ

2013-3-01
0
ЖИРГЭХ
p17kiatare31gkpffqu12pou21Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай, Нийслэлд 2013 онд гүйцэтгэх авто замын 45 ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл, 2013 онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийн тухай, Ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
p17kiatare31gkpffqu12pou21    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар Авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай, Нийслэлд 2013 онд гүйцэтгэх авто замын 45 ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл, 2013 онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийн тухай, Ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ жил шинээр 45 байршилд авто зам, замын барилгын  ажил хийхээр төлөвлөсөн  бөгөөд замын ажил хийж дууссаны дараа, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шугам сүлжээнд гарсан гэмтлийг засах зэргээр бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэх явдал гардаг. Тиймээс энэ байдлыг халж, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэн, үргүй зардал гаргахүйн тулд энэ жил хийхээр төлөвлөгдсөн авто замын 45 байршлын замын зурагт орж буй шугам сүлжээний  нарийвчилсан судалгааг хийж, ерөнхий төлөвлөгөөний газрын дэвсгэр зурагт байхгүй, инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдээгүй шугам сүлжээг 10 хоногийн хугацаанд илрүүлж, тогтоох үүргийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн түрүүчийн хуралдаанаас холбогдох албаныханд өгсөн юм.  Энэ үүргийн дагуу төлөвлөлтөнд орсон 45 байршлын замын зурваст орж буй шугам, сүлжээнд тодруулга хийсэн байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн танилцуулснаар 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн авто зам, замын байгууламжинд орж буй дулаан,  цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, холбооны шугам сүлжээг тодруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран 2 сарын 21-нээс эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 45 байршлын 20 байршилд нь шугам сүлжээтэй холбоотой ямар нэг гэмтэл саатал гарахгүй болохыг тодотгожээ. Гэхдээ анхаарч ажиллах ёстой хэд хэдэн байршил байгааг хэллээ. Тухайлбал, дулааны шугамын хувьд Зайсангийн гүүр дагасан 2ф300 мм шугамыг 2ф500 мм болгох, 11 дүгээр хорооллын авто зам болон хөгжим бүжгийн коллежийн зүүн талаар явж буй 6ж, 5в магистраль шугамын ажлын зураг төсөл хийгдсэн боловч 2013 оны улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө нь тусгагдаагүй тул авто замыг өргөтгөж, шинэчилсний дараа тус шугамуудыг шинэчлэх нөхцөл үүсэж магадгүй байгааг хэллээ.

Харин цахилгаан шугам сүлжээний хувьд нийтдээ 0,4 кВ, 6кВ, 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель 39 удаа зам огтолж гарсныг дэвсгэр зурагт нэмж тодруулж оруулсан байна.

Мөн авто зам дагуу цэвэр усны шугам 28 цэгт, бохир усны шугам  22 цэгт замыг огтлон гарч байгаа бөгөөд замын дагуу цэвэр усны 24, бохир усны 17 шугам явсан байна.  Тиймээс замын байгууламжуудын газар шорооны ажил хийж эхлэхдээ газар доорхи шугам сүлжээтэй байгууллагуудаас зөвшөөрөл авч ажиллах шаардлагатай гэж үзжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд, авто замын арчлалт, засварыг хариуцаж байгаа байгуулага бүр ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Гадны туршлагаас харахад авто замын газар нь инженерийн шугам сүлжээний байгуулагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, газар доорх инженерийн шугам, сүлжээ, инженерийн байгууламжийн тухай мэдээллийн сангаа тухай бүр шинэчлэх, цаашлаад энэхүү мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн чиглэл өгөв.

Он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг хугацаанд нь дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанд Авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай   мэдээллийг  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч Н.Гантөмөр таницууллаа.

Энэхүү хуралдаанд мөн он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлага, төлөөллүүд байлцан ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 ажил, харин хөгжлийн банкны санхүүжилтээр 11 ажил он дамжин хэрэгжих юм байна.  Он дамжин хэрэгжиж байгаа зам, замын байгууламжийн ажлын гүйцэтгэл дунджаар 50 хувьтай байгаа бөгөөд цаг хугацаанд нь дуусгаж чадна гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байлаа.

Зам засвар, шинэчлэлтийн ажил газар чөлөөлөлтийн асуудлаас болж удааширч байгааг замын компанийнхан хэлсэн. Замын зурваст байрлаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэж чадвал гэрээний хугацаандаа ажлаа бүрэн дуусгах боломжтой гэсэн юм.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас замын ажлыг хугацаанд  нь эхлүүлж, гэрээний хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Тиймээс замын зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж, эрчимжүүл гэсэн үүрэг өглөө.

Мөн энэ хуралдаанаар 4-р сарын 26-29-ны өдрүүдэд нийслэл хотод болох “Ардчилсан орнуудын хамтын  нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал”  зохион байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Томоохон зочид, төлөөлөгчид манай улсад чуулах энэ цаг хугацаанд нийслэл хотын зам засварын ажил ид хийгдэж байдаг учир нийслэлийн өнгө үзэмжинд анхааран ажлаа төлөвлөж, хийх үүргийг Засгийн газраас өгсөн байна. Энэ үүргийн дагуу дээрх ажлыг удирдан, зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК