Ноён О.Магнай сүүлийн үед ам л нээвэл хувьсгал гэх болсон нь хэвийнээсээ хэтрээд энгийн зүйлийг ч тунгааж ойлгоход бэрх болсон бололтой. Тэрээр өөрийн Твиттер хуудаснаа нэгэн мэдээг нэрлээд “ОЙЛГОСОНГҮЙ” хэмээн томоор бичиж, үзэл бодлоо илэрхийллээ. Улс төрч, жагсаал цуглаан толгойлж явсан хүн ойлгохгүй зүйл нь юу байв гэтэл соёлын өдрүүдийн нээлтийн тухай эгэл нэгэн мэдээ аж. Товч сийрүүлвэл, Дорноговь аймгийнхан БНХАУ-ын Эрээн хотод очиж урлаг, спорт, соёлын арга хэмжээ зохиож, уг арга хэмжээ хэдэн өдөр үргэлжлэх гэнэ. Түүний нээлт саяхан болж, аймгийн засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын засаг дарга Б.Батбаяр нар оролцжээ. Мэдээж Хятадын нутагт зохион байгуулж байгаа учир нөгөө талаас холбогдох дарга нар ч оролцсон гэнэ. Ийм л мэдээг эрхэм хувьсгалч ойлгохоо байсныг бодоход сүүлийн үед хувьсгалын тухай дэндүү их тунгааж байгаа бололтой. Яг үнэндээ энэ мэдээ нь гуравдугаар ангийн хүүхдэд ч асуудал болохооргүй энгийн юм.
Б.Ганбилэг