Дани Улсын Парламентыг Фолькетинг гэж нэрлэдэг бөгөөд тус улсын хууль тогтоох дээд байгууллага юм. 1849 онд Данийн шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан Фолькетинг нь анх хоёр танхимтай байсан бөгөөд 1953 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг танхимтай болсон байна. Фолкетинг нь нийт 179 гишүүнтэй. Гишүүдийг дөрвөн жил тутам болдог нийтийн сонгуулиар ард түмэн шууд сонгодог. Эдгээрээс 175 гишүүн нь Даниас, хоёр гишүүн Фаро арал, хоёр гишүүн нь Гринландаас тус тус сонгогддог байна. Фаро арал болон Гринландын бүс нутаг нь тус улсын өөртөө засах бүрэн эрхтэй засаг захиргааны нэгжүүд юм.
Фолькетингийн даргыг сонгуулиар сонгогдож байгуулагдсан Парламентын анхны хуралдаанаар сонгодог байна. Шинээр байгуулагдаж байгаа Парламентын даргыг сонгохдоо 4 дэд даргын хамт сонгодог бөгөөд эдгээр нь парламентын дээд удирдлага болох Фолькетингийн Тэргүүлэгчдийг бүрдүүлдэг.

Данийн Фолькетингийн ордон 1733 онд баригджээ. 
Фолькетингийн хуралдааны танхим.
Монгол Улсын Их Хурал, Данийн Вант Улсын Фолькетингийн хоорондын хамтын ажиллагаа өндөр түвшний харилцан айлчлал болон хоёр парламентын Тамгын газруудын хүрээнд амжилттай хөгжиж байгаа.
Анх 1994 онд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид, 2006 онд Монгол Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид Данийн парламентын урилгаар албан ёсны айлчлал хийжээ.
Мөн 1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Каир хотноо Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цог, Данийн Вант Улсын парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Оле Стиг Андерсен нар хоёр Тамгын газар хооронд 1997-2000 онд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан байна.
1997 онд Данийн Фолькетингийн дарга Е.Х.Олсен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсын айлчлал хийсэн бол 1999 онд Данийн Фолькетингийн Тамгын газрын мэргэжилтнүүд УИХ-ын Тамгын газарт ажлын айлчлал хийжээ.
2012 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хуралд Монгол-Данийн парламентын бүлэг 18 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нар ажиллаж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс