
Долоо хоног бүрийн бямба гарагийн 10.00 цагаас Засгийн газрын гишүүд хуралддаг. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Хүнсний тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 5 журам хэлэлцэх юм байна. Тиймээс маргаашийн Засгийн газрын хуралдаанд ҮХАА яамны холбогдох мэргэжилтнүүд оролцох аж.