Монголд анхны улс төрийн нам үүссэний 92 жилийн ойг тэмдэглэн МАХН, МҮАН болон бусад жижиг намуудын гишүүд спортын тэмцээнээр өрсөлдөж байна. Тэгвэл дөнгөж сая тэмцээн болж буй газар МАН-ын гишүүд иржээ. Тэр дунд УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил ирсэн байна гэж эх сурвалж мэдээллээ. Тэд ч мөн МАН-ын баяр тохиож буй энэ өдөр бусад намын гишүүдтэй спортоор өрсөлдөхөөр болжээ.Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба яг одоо МАН-ын ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг сонирхож байна. Ийнхүү өнөөдөр МАН болон МАХН-ын удирдлага, гишүүд нэг нэгнийхээрээ "орж, гарч" байгаа нь олон асуулт дагуулж эхэллээ. Өмнөх Эх орончдын баярыг тэд тус тусдаа тэмдэглэдэг байсан бол өнөөдөр хамт баярлаж байгаа нь ямар учиртай вэ? Тэд үнэхээр нэгдэх хүсэлтэй байгаа юу гэсэн асуулт олны дунд эргэлдэж эхлээд байна.
Тэмцээн сагсан бөмбөг, теннис, шатар гэсэн гурван төрлөөр явагдаж байгаа юм.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (4)