
Хурлын нээлтийн ажиллагаа гуравдугаар сарын 4-ны 10 цагт “Blue Sky”-ын хурлын танхимд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Д.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, АХБ-ын эрүүл мэндийн мэргэжилтэн Клауд Бодарт болон албаны хүмүүс нээлтийн ажиллагаанд оролцоно. Хуралдаан нийт 265 хүнийг хамарч байгаагаас өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч нарын төлөөлөлийн 200 орчим хүн оролцох ажээ.