
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын харү башё Осака хотноо болно. Энэ сарын 10-24-ны хооронд үргэлжлэх башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг Японы сумогийн холбооноос гаргажээ. Энэ оны эхний башёд түрүүлж, тав дахиа түрүү цом хүртээд буй ёкозүна Харүмафүжи анх удаа зүүний манлайг тэргүүлэхээр болжээ. Харин Хакүхо М.Даваажаргалын хувьд 2009 оны арваннэгдүгээр сарын тэмцээнээс хойш анх удаагаа баруун жигүүрийг тэргүүлэхээр болсон.




24tsag.mn
Сэтгэгдэл (3)