НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн сөргөлдөгч талуудад цэргийн тусламж үзүүлэхээс түдгэлзэхийг уриалжээ.
НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийг Сирийн сөргөлдөгч талуудад цэргийн тусламж үзүүлэхээс түдгэлзэхийг уриалжээ. Цэргийн тусламж үзүүлэх нь тэртэй тэрүүнгүй хүнд байгаа хямралыг хурцатгах эрсдэлтэй юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эдуардо Дель Буэй мэдэгдсэн байна.
Тэрбээр Сирийн сөрөг хүчнийхэнд нэмэлт тусламж үзүүлэх АНУ-ын болон ОХУ-ын төлөвлөгөөг ингэж тайлбарласан байна.



















































