

МЗХ-ны төв байрны урлагийн зааланд өнөөдөр 15.00-19.00 цагийн хооронд залуусын зах ажиллана. Та өөрт байгаа эд зүйлсээ солилцох эсвэл зарж болох ажээ.
Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн таталбар зургийн уралдаан Урчуудын эвлэлийн галерейд явагдаж байна.
13.00 цагаас Монголын сагсан бөмбөгийн холбооны гишүүдийн хурал ”Кемпински” зочид буудалд болно.
Хөнгөн атлетикийн багш нарын сургалт холбооны байранд эхэлжээ.
Гандболын өсвөр үеийн хотын аварга шалгаруулах тэмцээн ”Мон-Алтиус” дээд сургууль дээр болж байна.
“Жинхэнэ ардчилал” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган ”Чингис” зочид буудалд болж байна.