Энэ сарын 23-27 хооронд Европын холбооны хоёрдугаар кино өдөрлөг болох гэж байна. Монгол улс Европын холбоо хамтын ажиллагааны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулах уг өдөрлөгт Польш, Герман, Чех, Франц, Англи, Болгар, Голланд, Унгар, Люксембүрг, Испани зэрэг улсын киног үнэ төлбөргүй үзүүлэх юм. Улс бүрийн нэг киног монгол хадмал орчуулгатайгаар “БлэкБокс” театрт гаргана гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.
    Европын комиссын Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын тэргүүн итгэмжлэх жуух бичгээ 1991 онд барьж байжээ. Хоёр талын харилцаа 1993 онд Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эхэлсэн гэнэ. Манай улсад дээрх холбоог Чех улс нь төлөөлдөг учир өдөрлөг "Коля" хэмээх Чех киногоор нээлтээ хийнэ. Улсаа төлөөлөх нэг л киног гаргах тул Европ тивд ямар киног сайн бүтээлд тооцдогийг мэдэх боломжтойг онцолж байлаа. Түүнчлэн эдгээр киногоор тэндэхийн соёл, амьдралын хэв маяг, зан заншил, нийгмийн онцлог зэргийг ч мэдрэх боломжтой аж.
    Сүүлийн үед гадны орны кино өдөрлөгүүд үргэлжилж байгаагийн нэг нь Японы кино өдөрлөг юм. Тус улсын “Миний нагац ах”, “Гар нийлсэн тоглолт”, “Баяр баяслын дуулал” зэрэг кинонуудыг “Өргөө” кино театрт үнэ төлбөргүй үзүүлжээ. Мөн “Франц-Германы дөрөвдүгээр кино наадам” Бямба гариг хүртэл үргэлжилж байгаа билээ.
Б.Ганбилэг