
Миний
бие болон сөрөг хүчний өөр зүтгэлтэн Мухаммед эл-Барадей Каирт АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахаас татгалзсан гэж
Егиептийн сөрөг «Улс үндэстнээ аврах фронтын» удирдагч Хамдин Саббахи
мэдэгдэв.

Миний бие болон сөрөг хүчний өөр зүтгэлтэн Мухаммед эл-Барадей Каирт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахаас татгалзсан гэж Егиептийн сөрөг «Улс үндэстнээ аврах фронтын» удирдагч Хамдин Саббахи мэдэгдэв. Тэгснээрээ сөрөг хүчний удирдагчид АНУ-аас үзүүлэх шахалтыг хүлцэхгүйгээ харуулсан гэж Саббахи хэлсэн тухай өнөөдөр орон нутгийн сайт бичжээ.
Энэ долоо хоногт АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл Египетийн улс төрийн бүх хүчинд хандан парламентын сонгуульд оролцохыг уриалсан билээ. Харин «Улс үндэстнээ хамгаалах фронт» египетийн сөрөг бүлгээс 4-р сард парламентын сонгуульд оролцохгүйгээ зарлан мэдээлжээ.
Египетийн сөрөг хүчний өөр удирдагч эль-Барадей талынхандаа хандан парламентын сонгуульд үл оролцохыг бас уриалжээ. Сөрөг хүчний саналыг харгалзалгүй саяхан зохиосон сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэн сонгуульд оролцохгүй гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдэв.