

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчир, Буянт, Эгь-Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газар болон зүүн зүгийн нутгаар 4-9 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.