“Шинэ төмөр зам”, зарим аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу
хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг
дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны зам, Тавантолгойн
нүүрсний орд газарт 300 МВт-ийн цахилгаан станц барих зэрэг бүтээн
байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг гардан
зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн багийг ажиллуулж, үйл
ажиллагааг нь удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавихыг Зам, тээврийн
сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд
М.Сономпил болоод холбогдох сайд нарт даалгалаа.

“Шинэ төмөр зам”, зарим аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны зам, Тавантолгойн нүүрсний орд газарт 300 МВт-ийн цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг гардан зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн багийг ажиллуулж, үйл ажиллагааг нь удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавихыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болоод холбогдох сайд нарт даалгалаа.
Эдгээр төслийн багийг шуурхай удирдлагаар хангах, хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Эл хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, орлогчоор нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (1)