Өнгөрсөн шөнө онцгой байдлын газарт гал түймрийн гурван дуудлага иржээ. Орон нутагт гарсан түймэрт бага насны хоёр хүүхэд өртөж нас барсан байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг “Цагаан шандын отор” гэх газар нутаглаж байсан иргэн Б-ийн таван ханатай гэр, эд хогшил шатжээ. Галын улмаас 3 нас, 5 настай хоёр хүүхэд амиа алдсан байна.
Б.Чимэг