Таван толгойн ордын ашгаас иргэдэд өгөх мөнгөний хэмжээг нэмэх эсэх талаар яригдаж байгаа тул УИХ-ын гишүүд энэ асуудлаар өөрсдийгөө рекламдах гэж ихэд хичээж байна. Энэ талаар хоёр ч гишүүн төсөл өргөн бариад байгаа бол санал бодлоо хэлэх хүсэлтэй нь бүр олон байгаа юм. Тухайлбал Д.Оюунхорол гишүүн чуулганы завсарлага дуусахаас өмнө телевизүүдийн сэтгүүлчдэд ярилцлага өгье гэсэн боловч түүнээс ярилцлага авах хүн олдсонгүй. Зарим нь “Иргэний танхим”-д болж буй “Архидан согтуурахтай тэмцэх хуулийн шинэчилсэн найруулга”-ийн нээлттэй хэлэлцүүлэгийг сурвалжлахаар одсон. Зарим нь хоол, цайндаа гарахаар зэхэж байв. Төрийн ордон дахь парламентын сэтгүүлчид заримдаа мэдээлэл авъя гэхээр “тэнгэрт гараад” олддоггүй Д.Оюунхорол гишүүнийг энэ удаа ийнхүү тоосонгүй.
Б.Баяр