Москва дах ЭСЯ-ы ажилтан А.Батсайханыг Польшийн Прокурорын байгууллагын шийдвэрээр түр саатуулжээ. ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газар уулзалт хийсэн байна. Уулзалтаар хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлэн ажиллахаа прокурорын газраас мэдэгдсэн аж. Мөн Польшийн тал манай ЭСЯ-ны консулын хэлтэст ноот ирүүлсэн байна. Уг ноотод “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1,2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авав” гэжээ.
А.Батсайханыг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
Б.Чимэг