УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдааны дундуур буюу 17 цаг 15 минутад хурал даргалж буй Г.Батхүү, танхимд суусан гишүүн З.Энхболд нарын хооронд ийм яриа өрнөв.
- За одоо асуулт асуух гишүүд асууя. Хамгийн түрүүнд З.Энхболд гишүүн нэрээ өгсөн байна. За, З.Энхболд гишүүн.
- Энэ танхимд чинь 10-аадхан гишүүн байна.
- Дэгээрээ бол хамаагүй шүү дээ.
- Хоосон зааланд юу ярих юм бэ?
- Дэгээрээ бол болно оо.
- Үгүй ингэж халтуурдаж болохгүй л дээ. (Тоолов) 11 гишүүн байна.
- Тэгээд яах юм бэ?
- Заал дүүрэхээр ярья аа.
- За тэгвэл заал дүүрэхээр ярь. Дараагийнх нь Ө.Энхтүвшин гишүүн.
Ингээд танхим үнэхээр хоосон шахуу байсан ч Ө.Энхтүвшин ганцаараа ярьж гарав. Үдээс хойш Тавантолгойн хувьцааны асуудал хэлэлцэж байхад ирц ийм байсан юм.