Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд “Нарны зам” доогуур нүхэн гарц байгуулж, зам тавихаар төлөвлөсөн ч барих компани олдохгүй байгаа гэнэ. 2010 оноос хойш тав, зургаан удаа тендер зарласан боловч нүхэн гарцыг барьж дууссаны дараа төлбөрөө ав гэсэн болзолтой тул ийм “шаанс”-тай компани Монголд олдохгүй байгаа гэнэ. Анх 2010 оны дөрөвдүгээр сард гурван компани тендерт оролцох санал өгсөн ч бүгд шаардлага хангаагүй аж. Мөн энэ оны гурав дугаар сард дахин тендер зарлахад нэг ч компани материалаа өгөөгүй байна. Их хэмжээний зардал гаргаж байж дөрвөөс таван жилийн дараа мөнгөө нөхөж авна гэдэг том эрсдэл дагуулж байна гэж барилгын салбарынхан ярьж байна. Харин хамгийн сүүлд Хятадын төрийн мэдлийн нэгэн компани нүхэн гарцыг хийхээр гэрээ байгуулсан ч мөн л эрсдэлтэй, урьдчилгаа мөнгө өг гэснээр ажил зогсоод байгаа юм.
Ирэх жил ЗТБХБ-ын яам Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Саппоро, Чингэлтэйн тойрог, Яармагийн гүүр, Сонсголонгийн зам зэрэг түгжрэл ихтэй зургаан газрын ойролцоо нүхэн гарц барихаар төлөвлөсөн байна. Үүнийг хийж гүйцэтгэх хөрөнгө нь 2012 оны төсөвт тусгагдсан гэж тус салбарын сайд Х.Баттулга хэллээ.
Б.Баяр