АНУ-ын нэр хүндтэй “Nature” сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт МУИС-ийн Физик электроникийн сургуулийн дэд профессор Т.Чулууны “Time to stop celebrating the polluters” нэртэй судалгааны өгүүлэл хэвлэгджээ. Тэрбээр энэхүү өгүүллээ өнгөрсөн жил АНУ-ын Аризоны их сургуульд зочин профессороор ажиллаж байхдаа бичжээ. Т.Чулуун өгүүлэлдээ олон жилийн турш зөвхөн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр Хүний хөгжлийн индексийг хэмжиж байсан баригдмал чиг хандлагыг өөрчилж, байгаль орчны асуудлыг чухлаар авч үзье гэсэн гол санааг дэвшүүлсэн байна. Нэмж хэлэхэд Т.Чулуун саяхан Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн Ази, Номхон далайн бүсийн хорооны гишүүнээр сонгогджээ.
Б.Хуяг