Нийтийн тээврийн том автобусаар үйлчилдэг найман компанид Д ангиллын 400 орчим жолоочийг ажилд авахаар болжээ. Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулж жолооч нарыг бүртгэх юм. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн гуравдугаар давхарт байрлах Нийслэлийн хөдөлмөрийн газарт ирж бүртгүүлэх хэрэгтэй гэнэ. 2008 оны наймдугаар сарын наймнаас өмнө Д ангиллын жолооч болсон хүмүүс шаардлагад нийцвэл шууд ажлын байранд гаргах юм байна. Харин шаардлага хангаагүй, эсвэл дээрх хугацаанаас хойш жолооч болсон бол дахин сургалтад хамрагдах аж.
    Өнөөдөр нийслэлд том оврын автобус үйлчилгээний 26 компани байгаа бөгөөд 2400 орчим жолооч ажиллах шаардлагатай. Гэсэн ч 1600 гаруй жолоочтой байгаа нь ажлын хэвийн ажиллагааг алдагдуулаад байгаа юм. Тухайлбал, жолооч хүрэлцэхгүй учир өвчтэй, чөлөөтэй, засвар үйлчилгээний үед нөхөж гарах ажилтан дутагддаг байна.Тиймээс эхний ээлжинд хамгийн их жолооч дутагдсан найман компанийг сонгож, 400 орчим ажилтан авахаар төлөвлөжээ.
Б.Ганбилэг

Сэтгэгдэл (2)