Хятадын Лунцзюй тосгонд Оросын ерөнхий сайд Владимир Путинтэй маш адилхан хүнийг орон нутгийн нэгэн сонины сурвалжлагч олсон тухай өчигдөр “Синьхуа” мэдээллээ. Ло Юань Пинь хэмээх 48 настай тариачин эрийг “Путины дүү” гэж нэрлэх болсон бөгөөд өөрөө ч түүнд дургуйцэхгүй байгаа гэнэ. Тосгоныхон гэнэт алдартай хүн гарч ирсэнд байртай байгаа төдийгүй энэ явдал нь түүнийг эхнэртэй болоход нөлөөлөх байх гэжээ. Түүгээр ч барахгүй Юань Пинь одооноос мэргэжлээ сольж өөрийн шоуг зохион байгуулж, албан байгууллагын үдэшлэгт оролцох төлөвлөгөөтөй байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Хуяг