Засгийн газраа огцор гэж шаардсан иргэдийг харгисаар нухчин дарж байгаа Сирийн Засгийн газарт “Араб лиг”-ийн зүгээс хүчтэй шахалт үзүүлж эхэллээ. Өчигдөр Туркийн Эрчим хүчний сайд Танер Иелдиз “Манай улс Сирийг тог, цахилгаанаар хангадаг. Хэрэв Засгийн газар нь энэ харислалаа зогсоохгүй бол бид цахилгаан өгөхөө болино” хэмээн мэдэгдэв. Мөн “Араб лиг” болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд Сирийн иргэдийг хамгаалахын тулд сэтгүүлчид, цэргийнхэн гээд 500 гаруй төлөөлөгч явуулахаар болсон байна. Сирид шахалт үзүүлэхийг дэмжиж байгаа Иордоны хаан Абдул “Башар улс орноо боддог л юм бол бууж өгөх хэрэгтэй. Сирийн улс төрийг өөрчлөх цаг аль хэдийн болсон” гэжээ.
Одоогоор Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадыг эсэргүүцсэн 3500 гаруй хүн амь үрэгдэж, түүнээс ч олон хүн гэмтэж, шоронд хоригдоод байгаа юм.
Б.Баяр