зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доктор Ч.Сономдагва: Бүх гэр хорооллыг зуухаар хангалаа ч, агаарын бохирдол сайндаа л 40 хувь буурна

2011-11-19
0
ЖИРГЭХ

Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа БСШУЯ-аас 10  сая төгрөгийн грант буюу тэтгэлгийг гардан авсан залуу эрдэмтдийн ярилцлагыг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Уг  тэтгэлгийг урьд нь 70 орчим эрдэмтэн гардан авч байсан бол энэ онд найман хүн хүртсэн юм. Тэдний нэг, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ч.Сономдагвын яриаг эхний удаад хүргэе. Тэрбээр агаарын болон хөрсний бохирдлыг голлон судалдаг бөгөөд энэ удаад “Улаанбаатар хотын агаарын дуу чимээний бохирдол, стрессийн түвшин” хэмээх судалгаагаараа тэтгэлэг хүртэхээр шалгарсан байна.


-Тэтгэлэг авахаар шалгарсанд тань баяр хүргэе. Ямар асуудлыг голлон судалж, энэ грантыг хүртэв?

-Баярлалаа. Манай судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааг 2004 оноос хойш хийж байгаа. Манайхан агаарын бохирдол гэхээр зөвхөн утаа болон тоосжилтыг ойлгодог. Ер нь энэ хоёр төрөл давамгай байгаа ч агаар


Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа БСШУЯ-аас 10  сая төгрөгийн грант буюу тэтгэлгийг гардан авсан залуу эрдэмтдийн ярилцлагыг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Уг  тэтгэлгийг урьд нь 70 орчим эрдэмтэн гардан авч байсан бол энэ онд найман хүн хүртсэн юм. Тэдний нэг, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ч.Сономдагвын яриаг эхний удаад хүргэе. Тэрбээр агаарын болон хөрсний бохирдлыг голлон судалдаг бөгөөд энэ удаад “Улаанбаатар хотын агаарын дуу чимээний бохирдол, стрессийн түвшин” хэмээх судалгаагаараа тэтгэлэг хүртэхээр шалгарсан байна.


-Тэтгэлэг авахаар шалгарсанд тань баяр хүргэе. Ямар асуудлыг голлон судалж, энэ грантыг хүртэв?

-Баярлалаа. Манай судалгааны баг Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааг 2004 оноос хойш хийж байгаа. Манайхан агаарын бохирдол гэхээр зөвхөн утаа болон тоосжилтыг ойлгодог. Ер нь энэ хоёр төрөл давамгай байгаа ч агаарын бохирдол нь олон төрөлтэй. Утаа, тоос, дуу чимээ, үнэрийн бохирдол, хүнд элементийн бохирдол гэж бий. Харин одоо Улаанбаатарт гамшгийн түвшинд хүрээд байгаа нь утааны бохирдол. Нарийн тодорхой судалгаа гараагүй байгаа ч ойролцоогоор бохирдлын 30 орчим хувийг тоос,  тоосонцор эзэлж байна. Бидний судалгаа 2004-2009 он хүртэлх ажиглалт, туршилтын үр дүн. Нийслэл хотын агаарын бохирдлын асуудлыг 2009 онд мэдээлж, танилцуулсан юм.

-Тоосонцорын бохирдлыг жаахан тодруулахгүй юу? Сүүлийн үед улам нэмэгдэх болсон байх?


-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хот бүдүүн ширхэгт тоосонцроор дэлхийд хоёрдугаарт, нарийн ширхэгтэй тоосонцрын бохирдлоор нэгдүгээрт орж байна. Гэхдээ манайхан хоёрдугаарт орж байснаа нэгд орчихож, тоосжилт ихсээд байна гэж ойлгодог. Тэр бол буруу юм. Бохирдлыг дотор нь тодорхойлж, эрэмбэлдэг олон нарийн үзүүлэлт байна. Үүнийг л нэг том үзүүлэлт болгож ойлгоод байгаа юм.

-Хүмүүс андуурч ойлгоод байна гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Бид есдүгээр сард л гэхэд аравт байсан одоо болсон чинь өсөөд тавд орчихлоо, яах вэ гээд байдаг. Үнэндээ бол өөр өөр үзүүлэлтээр нэг нь аравт, нөгөө нь тавдугаар байрт явж байгааг хольж хутган ойлгоод байгаа хэрэг.

-Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа нь гэр хороолол гэж бүгд чичилдэг, энэ байдал өөрчлөгдөх нь үү?


-Ер нь гол эх үүсвэр нь гэр хорооллын зуух шүү дээ. Нөгөө талаас тоосны бохирдлын үүсвэр нь дахиад л гэр хороолол байх жишээтэй. Тэгэхээр гэр хороолол бол агаарын бохирдлын хэд хэдэн үүсвэр болж байгаа юм.

Нэгдүгээрт, утаа гаргаж байна. Хоёрдугаарт, дутуу шатсан нүүрсний үнсээ гудамжинд ил задгай хаяснаар тоосжилтын бохирдол бий болдог. Бас гэр хорооллын шороон зам нь тоосжилтын бас нэг үүсвэр. Ингээд үзэхээр гэр хороолол бол агаарын бохирдлын хэдэн ч төрлийн гол сурвалж болчихсон байна.

-БСШУЯ-аас гардан авсан грант судалгааны ажлыг ямар шатанд хүргэх вэ?

-Манай агаарын чанарыг СО, SO, NO, CO4, озон гэсэн таван стандарт үзүүлэлтээр хэмждэг. Дэлхийн хэмжээнд хар тугалга нэмэгдэж орж ирэх нь бий. Бид энэ үзүүлэлтээр агаарын бохирдлын үүсвэр, бохирдлын төв нь аль вэ гэдгийг судаллаа. Цаашид бол агаарын бохирдлын нэг төрөл болох физик буюу дуу чимээний бохирдлыг судална. УБ-т дуу чимээний бохирдол их гарч, иргэдэд стресс бухимдал үүсгэж байна. Гэхдээ эдгээр нь энгийн дуу хөгжимний чимээ биш барилга байгууламж барих, машины гэхчлэн чанга дуу чимээний улмаас хүмүүс стрессийн нөлөөнд өртдөг. Энэ дуу чимээний бохирдлын төв, үүсвэр нь хаана байгааг бид тогтоох болно. Төв зам дагуу байна уу, үйлдвэрийн орчим уу, орон сууцны орчмоор уу гэдгийг тодорхойлох юм.

-Ингэснээр ямар ач холбогдолтой гэж?


-Ерөнхийд нь тодорхойлох ажлаа дуусгаад стрессийн бүсийн зургийг, агаарын бохирдлын тархалтын газрын зургийг хийнэ. Энэ нь хот төлөвлөлт, иргэдийн амьдрал, төлөвлөгөөнд хэрэгтэй. Агаарын бохирдол багатай юм, энд байр авъя гэдэг ч юм уу, ажлын газраа ийшээ нүүлгэвэл дуу чимээний бохирдолгүй юм гэх жишээтэй. Цаашилбал, хотын дуу чимээ төвлөрсөн энэ газрыг чөлөөлье гэдэг ч юм уу, тэр газарт нь дуу чимээнээс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй гэх зэргээр ашиглах боломжтой. Хот төлөвлөлтийн ногоон байгууламж нь агаар болон хөрс орчиндоо ямар байх вэ гэдгийг тооцож, тооцоолох хот төлөвлөлтийн нэг хэсэг юм. Тэгвэл энэ газрын зурагтайгаар хотын төлөвлөгөөг зөв гаргахад хэрэгтэй.

-Агаарын чанарыг Монгол улсад дээрх таван үзүүлэлтээр чанарыг шалгадаг юм байна. Эдгээр нь хүний эрүүл мэндэд яг ямар нөлөө үзүүлдэг юм бол?


-Энэ таван үзүүлэлт бүгд хүний эрүүл мэндэд хөнөөлтэй. Азотын давхар исэл, угаарын хий гэхчлэн таван бодис нь ДЭМБ-аас гаргасан хүнд хортой бодисын жагсаалтын эхний байруудад ордог. Хүн угаартлаа гэж ярьдаг даа. Тэгвэл тэр нь угаарын хий цусан дахь хүчилтөрөгчийн хөдөлгөөнийг сааруулж, удаашруулдаг. Бүрмөсөн угаартана гэдэг нь энэ хөдөлгөөнийг бүрэн зогсоохыг хэлж байга юм. Цаашилбал хар тугалга нь хамар хоолойгоор дамжиж дотор эрхтэн, тархи нугасанд хүрдэг байх жишээтэй. Ингэснээр удамшлын өвчинг бий болгох аюултай л даа. Ер нь бол маш олон төрлийн өвчлөлийг дагуулдаг. Нөгөө талаасаа байгалийн эдгээр бодисууд нь эргэлтэд байдаг. Тэр эргүүлэгч нь ногоон ургамал байна. Гэвч өнөөдөр ногоон ургамал яаж байна, хангалттай биш. Өвөл болохоор улиас нь тайван байдалд орчих жишээтэй. Цөөн тооны гацуур, мөнх ногоон ургамал бодисын эргэлтийг бүрэн гүйцэтгэж чаддаггүй. Тэгэхээр зарим амьтан, ургамал, хүнд сөрөг нөлөөтэй байхад заримд нь эерэг нөлөөтэй, хоол унд болох нь бий.

Агаарын бохирдол бол хөрсний бохирдлоос үүдэлтэй. Эргээд хөрс нь агаараас бохирддог гэдэг ч юм уу маш их харилцан холбоотой учраас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх л хэрэгтэй. Энэ бүхнийг хийх зорилготойгоор бид судалгаагаа үргэлжлүүлж байна.

-Агаарын бохирдлын асуудал хариуцсан алба, газар ажиллаж байдаг. Таны энэ судалгаа тэднийхээс юугаараа давуу, ашигтай вэ?

-Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зургаан суурин харуул ажиллуулаад агаарын бохирдол тэд байна, стандартаас дээшээ гарлаа, доош буулаа гэдгийг мэдээлдэг. Энэ бол зөв. Гэхдээ түүний үүсвэр нь яг хаана байгаа, ямар төрлийн бохирдол илүү байна гэдгийг тодорхойлох боломжгүй байдаг. Тэгвэл бидний судалгаа энэ дутагдлыг нөхөж байгаа юм.

-Манай улсад агаарын бохирдол хэдийнээс бий болсон юм бэ? 2004 оноос өмнө судалгаа шинжилгээнд хэр өртөж байсан юм бол?


-Байгаль хамгаалах газар 1989 онд бий болж, Байгаль орчинтой холбоотой хууль гарч эхэлсэн. 1990-ээд оноос агаарын чанарын суурин харуулыг байгуулж, мэдээллийг боловсруулж эхэлсэн. Тэр мэдээнээс харахад 2000 оны өвөл 12, нэгдүгээр сард агаарын чанарын стандартаас дээшээ гарсан байдаг. Дараа жилээсээ 11, 12, 1, 2 сар болж хүрээгээ тэлсэн байх жишээтэй. Энэ нь агаарын бохирдол сүүлийн 10 жилд тогтмол өсөлттэй байна гэдгийг баталдаг. Тэгэхээр чанарын стандартыг давж гарсан нь 2000 оноос хойш гэсэн үг.

Мөн агаарын бохирдлын өсөлтийг, гэр хорооллын тэлэлтийн хэмжээтэй харьцуулахад яг адилхан, зэрэг өссөн байдаг. Түүнээс биш цахилгаан станц нэмэгдээгүй шүү дээ. Харин автомашины тоо бол нэмэгдсэн. Сүүлийн үед жилдээ 20-30 мянгаар өсч, хэдхэн жилийн өмнө 70 мянга байсан машин 160 мянгад хүрчихлээ. Гэхдээ манайхан өнөөдөр агаарын бохирдлын 20 хувийг автомашин эзэлж байна гэдэг. Гэтэл яг агаарын бохирдуулагч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Зун цагт машинууд байдгаараа л байж, явдагаараа л явдаг. Гэтэл агаарт утаа хурж, бохирддог уу гэвэл үгүй шүү дээ.

-Одоо гэр хорооллын утааг багасгана гээд “утаагүй” зуух тараах ажил явж байна. Энэ ажил зөв гарц мөн үү?


-Зуух тарааж, оруулж ирж байгаа хүмүүс агаарын бохирдол буурна гээд байгаагаар бохирдол багасах нь үнэн. Гэхдээ хэт дэвэргэж болохгүй юм. 70 000 зуух нийлүүлснээр агаарын бохирдол 50 хувь буурна гээд байгаа. Хэзээ ч тал хувиар багасахгүй. Энгийн тоо бодоход л үгүй гэдэг нь тодорхой болно. Нийт утааны бохирдлын 80 хувийг 170 000 айлтай гэр хороолол эзэлж байгаа гэж үзье. Энэ зуухтай айлуудын талд ч хүрэхээргүй 70000 зуух тарааж байна. Гэтэл нөгөө 80 хувийг эзлэх гэр хорооллын хагасаар тооцоход нийт агаарын бохирдлын 40 хувь болж байгаа. Энэ 40 хувьд зуух тараалаа гээд утаа огт үгүй болохгүй. Сайндаа л 50 хувь багасгана гэхэд нөгөө 40 хувиас дахиад 20 хувь үлдэнэ. Ингэхээр энэ олон зуух тараахад шууд 50 хувиар утаа багасгахааргүй байна. Ер нь 170 мянган өрхдөө зуух тараалаа ч бохирдлыг сайндаа л 40 хувь багасгах байх. Хүмүүс үүнийг нь худлаа шоу хийгээд байна гэж хараад байгаа нь үнэн шүү дээ. Тэд чинь бас тэнэг биш болохоор мэдээд байгаа. Ядаж 20 хувь багасгана гээд үнэнийг нь хэлбэл хандлага арай өөр болох байх.

-Тэгвэл бид ямар арга хэмжээ авбал утааны бохирдол багасах вэ?


- Мэдээж хот төлөвлөлтийн асуудлаар агаарын бохирдлыг бууруулах нь үнэн, үүнийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ би ингэж боддог, хүмүүс агаарын бохирдлоос өөрийгөө яаж хамгаалдаг вэ гэхээр Хандгайт явдаг, ууланд зугаалдаг, амралтын газар очдог гээд байдаг. Энэ бол зугатаах арга хэлбэр юм. Тэгээд эргээд ороод ирэхэд утаатайгаа л байна шүү дээ. Тэгэхээр хүн болгон хичээх хэрэгтэй. Ялангуяа байнгын чичлүүлээд, муу нэр зүүгээд байгаа гэр хорооллынхон маань биднийг л ингэж хэллээ гэдэг. Тэгвэл та өөрөө цэвэрхэн амьдар л даа. Ядаж хогоо битгий хая, үнсээ битгий ил асгаач. Хашаандаа ногоо тарь, мод суулга, цэцэрлэгжүүлээч дээ. Байгаль орчин, хүмүүсийн төлөө байг гэхэд өөрийнхөө төлөө үүнийгээ хийгээсэй. Би ч бас гэр хороололд амьдарч л байсан хүн.

Дээр нь битгий улс төржөөч ээ гэж хэлмээр байгаа юм. Агаарын бохирдол гэх асуудал улс төрийн өвчинд нэрвэгдээд, сонгуулийн шоу болчихож. Эсвэл мөнгө олох хүсэлтэй хүмүүсийн үүр уурхай болчихсон байна шүү дээ. Бид дор бүрнээ хийх ёстой зүйл нь хичээх л байгаа юм.

-Тэтгэлэг авсан судалгааны ажлын тань талаар дэлгэрэнгүй ярилцъя. Дуу чимээний бохирдлын үүсвэрүүд нь юу юу байдаг вэ?


- Одоогоор бол судалгааны үр дүн гараагүй болохоор яг бүгдийг нь хэлж мэдэхгүй. Гэхдээ дуу чимээний бохирдлын хэдэн үүсвэр бий. Нэгдүгээрт авто машины зам. Манай улсын гудамж, байшин хоёрын хооронд ногоон байгууламж огт байхгүй, хаалт хийх хэмжээнд ургадаггүй. Өвөл болоход навчаа гөвөөд дуу чимээг шингээж, халхалж чадахаа байдаг. Зарим оронд ногоон байгууламж байхгүй байлаа гэхэд орон сууцны хорооллуудад шилэн хаалт хийдэг. Хоёрдугаарт, орон сууцны доод давхарт байдаг тоглоом, цэнгээний газар, бар, ресторан, үйлчилгээний байгууллагууд байна. Энэ нь ингэж байх ёстой эсэх стандартыг мэдэхгүй, гэхдээ дуу чимээний үүсвэр мөн. Гуравдугаарт зогсоо зайгүй үргэлжлэх барилга байгууламжийн ажил. Өглөө оройгүй техник дуугарч, машин нүргэлж, юм нүдэж байгаа нь дуу чимээний бохирдол юм.

-Дуу чимээний бохирдлоос яаж хамгаалж, сэргийлэх хэрэгтэй юм бол? Дээр хэлсэн дуу чимээний бохирдлын газрын зургийг хараад нүүх, хотыг төлөвлөх юм уу?


-Тэгдэг бол уг нь сайн л байгаа юм. Гэхдээ хотыг нүүлгэх, хүмүүс өөрсдөө нүүх гэдэг асуудал бол хэцүү. Тиймээс ногоон байгууламжийг нэмж болж байна. Хаалт саад хийх байгууламжийг барьж болох юм. Бүр үгүй юм гэхэд барилгын цонхыг вакумжуулснаар дуу чимээнээс хамгаалж болох нь. Эсвэл үйлчилгээ явуулж байгаа бар, цэнгээний газрын хана, таазыг зузаалах гэх зэрэг арга хэмжээ авахад болно.

-Та судалгаагаа өмнө нь яаж хэрэгжүүлж байсан бэ? 2004 оноос хойш үргэлжилсэн судалгааны эцсийн үр дүнг дахин тодорхойлооч?


- Өмнө нь бид захиалгат ажлуудыг гүйцэтгэх явцдаа судалгаагаа давхар боловсруулж ирсэн. Улаанбаатар хотын судалгаа төслийн хүрээнд ажиллаж, нийслэлийн  бохирдлын эх үүсвэр, бүртгэл тооллого, гео экологийн иж бүрэн судалгаа, “Жайка”-тай хамтарсан судалгаа гээд янз бүрийн ажлыг хийж байсан. Түүнээс биш нэг асуудлыг хувь хүн өөрөө бие даан бариад судлах нь бол эдийн засгийн хувьд ч боломжгүй зүйл л дээ.

Агаарын бохирдол бол цогц асуудал гэдгийг дээр хэлсэн. Энэ зүйлийг цогцоор нь шийдэх нэгдсэн тодорхойлолтыг бий болгох нь судалгааны зорилго. Тэдгээрийг бүрэн хэмжээгээр тодорхойлох ажлыг л бид хийж байгаа.

-Ярилцах цаг гаргасан танд баярлалаа, амжилт хүсье.

Доктор, дэд профессор (Ph.D) Ч.Сономдагва 2002 онд МУИС-ийг Экологи, байгаль хамгаалах мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгссөн жилдээ МУИС-ийн Экологийн боловсролын төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2004 онд магистр хамгаалсан байна. Энэ үеэр МУИС-ийн Газарзүй, геологийн сургуульд шилжиж багшаар ажиллажээ. Нийслэлийн хог хаягдал, агаарын бохирдлын асуудлаар судалгааны ажил хийдэг тэрбээр 2009 онд докторын зэрэг хамгаалж, энэ онд БСШУЯ-ны тэтгэлэг  хүртсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zuzu (103.26.194.237)
    ene hvntei yaj holbogdohu nadad tanii hiisen sudalga ntr gd asuuh ym bn
    2014 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 21 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    5 цаг 24 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 49 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    6 цаг 31 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    7 цаг 40 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    7 цаг 50 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    8 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 57 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    9 цаг 9 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 16 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    10 цаг 7 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    10 цаг 19 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    10 цаг 52 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    11 цаг 7 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    11 цаг 26 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    12 цаг 2 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    12 цаг 5 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    12 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    14 цаг 4 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    14 цаг 13 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК