Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Батж.Батбаяр: Зургаан сар хөөцөлдөж байж “Күнз” зургийг худалдаж авч байлаа

2011-11-19
0
ЖИРГЭХ
“Молекул” хочтой, УИХ-ын гишүүн ажилтай энэ хүн Монголын толгой баячуудын нэг. Олон зуун тэрбумын  хөрөнгөнөөс нь илүүгээр түүнд бусдын атаархал, бахархал, сонирхлыг хөдөлгөх нэг зүйл бий. Тэр нь олон зуун уран зураг. Батж.Батбаяр бол уран зургийн цуглуулгаараа Монголд байхгүй баян хүн юм.

-"Бадамханд" музейн санд дэлхийд нэртэй зураачдын бүтээл цөөнгүй байсан. Та анх хэзээнээс эхэлж уран зураг цуглуулсан бэ. Энэ таны хобби юу?


-Би арван настай байхдаа марк цуглуулж эхэлсэн. Одоо надад 10 мянга гаруй марк бий.

Энэ цуглуулга дотор дэлхийн цуглуулагчдын фондод байдаг ховор марк ч байгаа. Орост сурч байхад миний найз нарын зарим нь элдэв зүйл цуглуулдаг байлаа. Найз нөхдийн нөлөө бас байдаг байх. 1978 онд Орост сурч байх үеэсээ л уран зураг цуглуулах хоббитой болсон. Анх Оросын зураач эмэгтэй Марина Краснокрутинскаягийн "Их хувьсгал" нэртэй зургийг маркаар сольж авч байсан юм. М.Краснокрутинскаягийн зургуудын олонхи нь голдуу эх орон, дайны сэдэвтэй зураг байдаг. Тэрээр сүүлд плакатны зургаар нэлээд нэрд гарч билээ. Түүний бүтээлүүдийг би үнэ цэнэтэй гэж үздэг. Учир нь тэр эмэгтэй нас бараад удаж байна.


“Молекул” хочтой, УИХ-ын гишүүн ажилтай энэ хүн Монголын толгой баячуудын нэг. Олон зуун тэрбумын  хөрөнгөнөөс нь илүүгээр түүнд бусдын атаархал, бахархал, сонирхлыг хөдөлгөх нэг зүйл бий. Тэр нь олон зуун уран зураг. Батж.Батбаяр бол уран зургийн цуглуулгаараа Монголд байхгүй баян хүн юм.

-"Бадамханд" музейн санд дэлхийд нэртэй зураачдын бүтээл цөөнгүй байсан. Та анх хэзээнээс эхэлж уран зураг цуглуулсан бэ. Энэ таны хобби юу?


-Би арван настай байхдаа марк цуглуулж эхэлсэн. Одоо надад 10 мянга гаруй марк бий.

Энэ цуглуулга дотор дэлхийн цуглуулагчдын фондод байдаг ховор марк ч байгаа. Орост сурч байхад миний найз нарын зарим нь элдэв зүйл цуглуулдаг байлаа. Найз нөхдийн нөлөө бас байдаг байх. 1978 онд Орост сурч байх үеэсээ л уран зураг цуглуулах хоббитой болсон. Анх Оросын зураач эмэгтэй Марина Краснокрутинскаягийн "Их хувьсгал" нэртэй зургийг маркаар сольж авч байсан юм. М.Краснокрутинскаягийн зургуудын олонхи нь голдуу эх орон, дайны сэдэвтэй зураг байдаг. Тэрээр сүүлд плакатны зургаар нэлээд нэрд гарч билээ. Түүний бүтээлүүдийг би үнэ цэнэтэй гэж үздэг. Учир нь тэр эмэгтэй нас бараад удаж байна.

-Оюутан байхдаа зураг худалдаж авахад хэр их мөнгө зарцуулж байв?


-Социалист нийгмийн үед уран зургийн үнэ гайгүй байсан шүү. 100 доллартой байхад боломжийн зураг худалдаад авчихдаг байлаа. Одоо бол үнэ нь дийлдэхээ больсон. Хятадын зураач Ци Бай Шигийн хамгийн жижиг зураг л чамгүй үнэ хүрч байна.

-Та музейн үзмэрээ хэр удаан хугацаанд цуглуулсан бэ?


-Энэ музейн бүтээлүүдийг цуглуулахад миний 30 гаруй жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн. Сургуулиа төгсч ирээд бололцоогоороо л зураг цуглуулсан. Тиймээс надад байгаа хамгийн үнэтэй зүйл гэж боддог.

-Музейн сан хөмрөгт хэчнээн уран зураг байдаг вэ, бас эртний эдлэл цөөнгүй харагдаж байна?


-Урлагийн бүтээлийн утга учир тоондоо бус чанартаа байдаг. Гадаадын урлаг судлаач нар "Бадамханд" музейг Азид дундаас дээгүүр түвшинд орох үзмэрүүдтэй гэж үнэлдэг. Дан ганц зураг үзүүлсэнээс гээд ганц хоёр шүрэн эдлэл, хөөрөг тавьсан.

-"Бадамханд" музейд зураач Ш.Чимэддоржийн зургууд цөөнгүй байх юм. Та шүтэн бишрэгч нь үү, түүний бүтээлүүд юугаараа онцлог вэ?


-Ш.Чимэддорж их хөдөлмөрч, түүнээс төгс бүтээл төрдөг. Тэр ямар ч зургийг амархан зурдаггүй. Түүний бүтээлүүдээс зураас, өнгө, утга агуулгын хослолын төгс зохицол харагддаг. Энэ гурван шинж төгс зохицсон зургийг л хүн уран зураг, үнэт бүтээл гэж дээдэлнэ. Манайд нэртэй зураач олон шүү дээ. Надад Г.Одон гуайн бүтээлээс бий. Эмэгтэй зураачдаас С.Долгор, Т.Нурмаа хоёрын зургийг их сонирхдог.

Ш.Чимэддоржийн хувьд бид хоёр олон жил үерхэж байна. Түүний гаргадаг цэнхэр өнгө бусдаас содон. Цэнхэр өнгөний уусгалтыг Ш.Чимэддоржоос өөр хэн ч гаргаж чадахгүй. Мөн хөдөлгөөнийг амьд юм шиг дүрсэлдэг мэдрэмж нь гайхамшигтай.

-Таны хамгийн их нандигнадаг бүтээл тань хэний ямар бүтээл вэ?


-Ш.Чимэддоржийн "Их богд Чингис хаан"-ыг л хэлнэ дээ. Тэр энэ бүтээлийг торгон дээр зургаан сар зурсан юм билээ. 21 удаа зурж, 20 хувилбарыг нь устгасан гэдэг. Ингэж сэтгэл зүрхээ зориулсан болохоор түүнд энэ бүтээл нь төрийн шагнал авчирсан.

-Таны цуглуулганд дэлхийн алдартай зураачдын бүтээлээс хэр олон байдаг вэ, Хятадын зураач Ци Бай Ши, Юань Ву болон Японы зураачдын бүтээл харагдаж байсан?


-Ховор зургууд бий. Кацүшика Хокүсай, Китагава Үтамаро, Ци Бай Ши, Юань Ву нарын бүтээл байгаа. Ци Бай Шиг мэдэхгүй хятад хүн байхгүй. Тэр Азиас ганцаараа дэлхийд гайхагдаж чадсан. Тиймээс л би түүний бүтээлийг олж авсан.

-Ци Бай Шигийн хэдэн бүтээл байгаа вэ?


-Надад гурван бүтээл нь бий.

-Хятадаас аваа юу?


- Нэгийг нь 1978 онд Москвагаас худалдаж авч байсан. Гаваа гуайд бэлэглэсэн зургийг хүүгээс нь 2000 онд худалдаж авсан. Хятад, Монголын харилцааны түүхийг өгүүлсэн зураг. Цуглуулгандаа нэмэр болох зүйлийг авна гэдэг гадаадад очоод долоо хоноод авчихдаг зүйл биш. Тэр бүр олдоод байдаггүй. Сайн судалж, урлаг судлаач нартай уулзаж, сураглаж байж олж авдаг. Түүнээс дэлгүүрээс хог түүгээд байвал юуных нь урлагийн бүтээл болж чадах билээ дээ.

-Удаан хөөцөлдөж байж авсан зураг гэвэл?


-Хятадын зураач Юань Вугийн "Күнз" гэдэг зургийг нэлээд удаан хөөцөлдөж байж авсан юм. Ганцхан тэр зургийг авах гэж зургаан сар хөөцөлдсөн. Арав гаруй удаа Бээжин явсан. Тэгээд авч чадсан. Хэмжээгээрээ маш том зураг. Өгүүлэмж нь ч өвөрмөц. "Күнз" зургийг "Бадамханд" музейд хадгалж байгаа гэж интернэтэд бичсэн байна билээ. Тэгэхээр ховор бүтээл байгаа биз. Москвагаас, Берлинээс гээд олон газраас цуглуулсан, цаг хугацаа өнгөрөх тусам үнэд хүрэх бүтээлүүд миний цуглуулганд бий. Гэхдээ энэ цуглуулгаа зөвхөн минийх гэж өмчлөхөөс илүү Монголын соёлд үнэтэй хувь нэмэр оруулна гэж боддог.

-Таны цуглуулгын зургууд ганц л хувь байдаг биз дээ?


-Хуурамч бүтээл цуглуулаад сууж байхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Миний цуглуулгын зургууд бүгд тусгай кодтой. Олонх нь социалист нийгмийн үед худалдаж авсан зургууд. Тэр үед зураг хуулбарлаад ямар ч ашиггүй байсан.

-Япон эмэгтэйн зураг хэд хэд харагдсан. Хаанаас худалдаж авч байв?


-Китагава Үтамарогийн цөөн зургийг цуглуулгандаа нэмэрлэсэн. Манай музейд XV зууны үеийн нэг бүтээл бий. Модны холтсон дээр эрдэнийн чулуу нунтаглаж нааж урласан "Япон эмэгтэй" нэртэй зураг, гэхдээ зураачийнх нэр тодорхойгүй. Ираны нийслэл Тегеранд 2005 онд Азийн парламентын бага хурал болж Д.Лүндээжанцан, Ц.Цэнгэл гишүүн бид гурав оролцсон. Хурал тарсаны дараа бидэнд музей үзүүлсэн юм. Гэтэл музейн үүдэнд хүмүүс нь уран зураг, эртний эдлэл худалдаж байсан. Хятадын парламентын гишүүд жирийн нэг япон эмэгтэйн зургийг их сонирхож байна. Худалдахаар зогсч байсан иран бүсгүй чамгүй өндөр үнэ хэллээ. 5000 доллар гэж дуугарав. Тэгсэн нөгөө хятадуудын мөнгө нь хүрсэнгүй. 2800 доллар байна гээд л авах гэж хоргоогоод байлаа. Би тэр зургийг төдийлөн анзаараагүй байсан юм, сайн ажиглаад хартал эрдэнийн чулууг үйрүүлээд шигтгэж урласан харагдана. Ингээд өөртөө байгаа мөнгөө тоолоод үзтэл 4000 гаруй доллар байна. Гэтэл нөгөө иран эмэгтэй хятадуудаас бараг булааж аваад надад өглөө. Маргааш нь зочид буудлын хонгилд сууж байтал зураг авах гэж хорхойсоод байсан хятадууд хүрээд ирлээ. Надаас “Таны худалдаж авсан зураг байгаа юу, бид 5000 доллар цуглуулчихсан" гэж байна. Тэгэхээр нь би зарах гэж аваагүй гэсэн. Ийм байдлаар би цуглуулгаа олж авдаг. Тегеранд мөнгөний картаар наймаа хийдэг байсан бол хятадууд тэр зургийг авчих байсан юм. Тэнд карт хэрэглэдэггүй нь надад олз болсон.

-Одоо ямар зураг авахаар судалж байна?


-Зураг маш үнэтэй болсон. Тэр тухай бодохоо больсон. Хамгийн хямд зураг л хагас сая доллар хүрч байна. Баруунд хэдэн саяар үнэлэгдэх зураг Орост 100 доллар байсан үе өнгөрсөн. Тиймээс Монголынхоо залуу нэрд гарч байгаа зураачдын зургийг судалж байна. Магадгүй тэдний зураг 10 жилийн дараа үнэ цэнэтэй болж болно. Хэнд ч үнэ цэнэгүй олон зүйл цуглуулснаас цөөн тооны чанартай бүтээлтэй байсан нь дээр гэж боддог. Магадгүй мянган хүнээс нэг нь л төгс бүтээл урладаг байх. Хүн уран бүтээлийнхээ боол байх ёстой. Мөнгөний хойноос хөөцөлдсөн хүмүүс цөөнгүй л байдаг.

-Та гэргийдээ зориулж "Бадамханд" музейг байгуулсан. Хайр гэдэг таны бодлоор юу юм бэ?


-Ээж, эхнэрийн хайр надад тохиолдсон хамгийн нандин хайр. Эх хүний хайр хамгийн агуу. Ээж шиг үнэн инээмсэглэдэг хүн ховор байх. Хайрыг би хязгааргүй, хэмжээлшгүй зүйл гэж боддог. Би ханьтайгаа 27 жил амьдарсан. Надад дөрвөн сайхан хүү төрүүлж өгсөн. Бид хоёр хамар хашаанд амьдардаг байлаа. Тиймээс нэг нэгнээ сайн мэддэг болсон. Хань минь үйлэнд уран, ухаалаг эмэгтэй байсан. Миний болоод хүүхдүүдийнхээ хамаг л хувцсыг оёдог байж билээ. Түүний буянаар би ч шаггүй оёдолчин болсон. Бид хоёр нэг их хөрөнгөтэй ч байгаагүй. Литр сүү авах гэж арван буудал алхах ч үе байсан. Гэхдээ миний хань санаснаараа л амьдарсан. Түүнийнхээ дурсгалд зориулж мөнхийн суварга босгоё гэж шийдэн хүүхдүүдтэйгээ ярилцаад "Бадамханд" музейг байгуулсан. Музейгээ бид орой нь харагдахгүй эхийн суварга гэж сэтгэлдээ хүлээж авдаг. Тиймээс "Бадамханд" музей эхийн ариун цагаан хайрын суварга, урлагийн нандин бүтээлийн цуглуулгын суварга юм.

-Та музейнхээ танилцуулгын ард хүүхдүүддээ бичсэн захидлаа хэвлүүлсэн байсан?


-Гэрээсээ хол явахдаа тэдэнд дандаа захидал бичдэг байлаа. Хүний амьдрал баян юм. Хувь заяа чиний гарт байгаа. Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэд гэж тэдэндээ захидаг юм. Миний сэтгэлийн гүнд дөрвөн жижигхэн зул асч байдаг. Тэр зулын гэрлийг бадамлуулж яваарай гэж хүүхдүүддээ захиж буй нь тэр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК