Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Дэмбэрэл: Цаг цагаараа байдаггүй юм байна. ИЗ-НН-ыг л сонгочихлоо

2011-11-19
0
ЖИРГЭХ

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗ-НН-д гэнэт элссэн нь өнгөрсөн долоо хоногийн үнэхээр гэнэтийн үйл явдлын нэг байлаа. “Танхимын” хэмээх хочтой шахуу болсон энэ хүн яагаад, яаж, яах гэж ийн “гэнэдүүлсэн” тухайгаа ярив.


-Та бол бизнесийнхний нэрийн хуудас болсон хүн. Гэнэт яагаад намын гишүүн болж, улс төр сонирхоод эхлэв. Эсвэл бизнест тань улс төрийн хамгаалалт хэрэгтэй болов уу?


-Бизнесийнхний нүүр царай болсон гэж дүгнэсэнд баярлалаа. Ямар ч гэсэн хувийн хэвшлийг төлөөлж арваад жил ажиллалаа. Харин сая Дэмбэрэл гэдэг хувь хүний хувьд үзэл бодлоо дагаж намд элслээ.


МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗ-НН-д гэнэт элссэн нь өнгөрсөн долоо хоногийн үнэхээр гэнэтийн үйл явдлын нэг байлаа. “Танхимын” хэмээх хочтой шахуу болсон энэ хүн яагаад, яаж, яах гэж ийн “гэнэдүүлсэн” тухайгаа ярив.

-Та бол бизнесийнхний нэрийн хуудас болсон хүн. Гэнэт яагаад намын гишүүн болж, улс төр сонирхоод эхлэв. Эсвэл бизнест тань улс төрийн хамгаалалт хэрэгтэй болов уу?


-Бизнесийнхний нүүр царай болсон гэж дүгнэсэнд баярлалаа. Ямар ч гэсэн хувийн хэвшлийг төлөөлж арваад жил ажиллалаа. Харин сая Дэмбэрэл гэдэг хувь хүний хувьд үзэл бодлоо дагаж намд элслээ.

-Гэхдээ яагаад заавал ИЗ-НН гэж?


-1990 онд либералчлах, либерал үзлийг анх Монгол улсад дэлгэрүүлж байсан цөөхөн хүний нэг нь би. Тухайн үед МҮДН-ын суурь болж байсан Үндэсний шинэ дэвшилтэт холбоо, либерал үзлийг сурталчилдаг эдийн засагчдын клубын анхны гишүүн байсан. Би хувь хүнийхээ хувьд либерал үзлийг баримталдаг. Энэ нь хувь хүнд эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөөг дээд зэргзэр хангаж өгөх, харин төр эдийн засагт хязгаарлагдмал бөгөөд үр ашигтай оролцох явдал юм. Энэ үзэл бодлоо дагаж би ИЗ-НН-д элссэн. Саяхан Лондон хотноо болсон либерал интернационал чуулганаас албан ёсны гишүүнчлэлээ авсан, хэвлэлийнхэн та бүхний тодорхойлж бичдэгчлэн энэ жижиг намыг сонголоо. Ер нь ИЗ-НН нийгэмд дэвшил хийчихсэн нам. Хамгийн түрүүнд намын хатуу гишүүнчлэлээс татгалзъя гэж дуугарсан, мөн дэмжигч гишүүдийнхээ статусыг анх удаа албажуулсан.Одоо дарга нар нь намын хатуу гишүүнчлэлгүй болгохоор хууль санаачлаад явж байна. Дээр нь нэгэнт дэлхий дахины хандлага болчихсон ногоон үзэл баримтлалыг ярьж, хэрэгжүүлдэг. Өнөөдөр Монголын эдийн засаг 17-20 хувийн өсөлттэй байхад яагаад хүн амын 50 хувь нь ядуу байна яагаад хүн амд нь таван төрлийн өвчин зонхилж, уул ус татарч, цөлжилт хурдацтай яваад байна гэж санаа зовдог учраас дуу хоолойгоо нэгтгэхийн тулд ийм шийдвэр гаргасан.

-Мэдээж та ИЗ-НН-д орохдоо сул гишүүн байхаар тооцоогүй байх. Яваандаа энэ намын дарга болох уу?


-Би үүнийг урьдчилж хэлж мэдэхгүй шүү дээ. Намын гишүүдийн шийдэх асуудал. Улс төрийн хувьд би дөнгөж нэгдүгээр ангид орж байна.


-Тэгвэл эхний ээлжинд УИХ-д нэр дэвших санаатай байгаа юм байна, тийм үү?


-УИХ-д нэр дэвших асуудлыг ИЗ-НН-ын нийт гишүүдийн хурал шийддэг юм. Дэмбэрэл гэдэг хүнд итгээд та нэрээ дэвшүүлээч гэвэл би татгалзахгүй. Эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүс нь өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөд татахад төр тэгш боломжоор хангаж өгдөг хөгжлийн загварыг иргэд хүсч байна. Ийм бодлогыгхэрэгжүүлэх, Монголын бизнесийн, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрх ашгийг төлөөлөх туршлага хуримтлуулсан гэж өөрийгөө үзэж байгаа. Хувийн хэвшлийнхний жаргал, зовлонг мэдэрдэг хүний хувьд засаглалд, баялаг бүтээгчдийн дуу хоолойг маш тодорхой дамжуулах чадвар надад бий. Тэгээд ч төлөвлөж байгаа зүйлээ улс төрд орж байж гүйцэлдүүлэх боломжтой. Би болсон болоогүй бизнесийн реформ, төр хувийн хэвшлийн түншлэл гэж яриад нэмэр алга. Төрд бизнесийн дуу хоолойг хүргэх амаргүй юм байна. Төрд зах зээлийг ойлгодог, эдийн засгийг зөв замаар хөтлөх олон хүн хэрэгтэй. Тэдэнтэй хамтран ажиллаж, хэтэрхий данхайсан төрийг хязгаарлах зорилгоор улс төрд орлоо. Тэгээд ч ард иргэд нь зүгээр суугаад мөнгө авдаг, ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мөртлөө бүгд хувьцаа эзэмшигч боллоо. Ийм нийгэм бүтээгээд, түүнийгээ зөв зам гэж бодоод байна. Би эдийн засагч хүн, Монгол улсын иргэний хувьд энэ гажгийг хөндлөнгөөс зүгээр хараад суумааргүй байна.


-Харин ч хөндлөнгөөс хараад явах нь дээр байсан юм биш үү. Улс төр хамгийн бохир гэж ярьдаг шүү дээ. Та дунд нь орохоороо тэдний адил болчих байх даа?


-Хийнэ, бүтээнэ өөрчилнө гэж орчихоод бусад улстөрчдийн адил болчихоод байгаа нь өнөөдрийн эмгэнэл байхгүй юу. Гэхдээ яагаад цэвэр улс төр байж болохгүй гэж. Дэлхийн улс оронд ганц үг хэлсэнийхээ төлөө огцордог улстөрч олон байна шүү дээ. Ер нь ардчиллыг хөгжүүлье гэвэл улс төр нь цэвэр байх ёстой. Бохир байвал Монголд ардчилал хэзээ ч хөгжихгүй. Өнгөрсөн 20 жил улс төр бохирдож, ард иргэд нь төрдөө итгэхээ больж. Хүнийг биологийн амьтан талаас нь биш, хөгжил талаас нь харах улстөрчидтэй болмоор байна. УИХ бол мэдлэг, туршлага бүхий хүмүүсийн өрсөлдөөний талбар байх ёстой. Өнөөдрийнх шиг тендер хувааж иддэг, өөрийн атгаг санаагаа гүйцэлдүүлэхийн тулд дэвшдэг хэвээр байвал улс төр 2012 оноос хойш улам бохир болно. Энэ муу муухайг цэвэрлэхийн тулд хамтран зүтгэж чадна гэж бодоод би ИЗ-НН-ыг сонгосон. Гэхдээ ард иргэд улс төрийг бохир гэж харахаасаа илүү зөв хүнээ сонгож гаргах нь чухал. Гаднынхан Монгол улсад дэндүү их анхаарал хандуулж байна. Энэ нь хоёр талтай, эхнийх нь сайныг хүсч байгаа л байх, нөгөөх нь Монголыг залгих гэж улайраад байна. Тэгэхээр хүн бүхэн сонор сэрэмжтэй байж, эрүүл шийдвэр гаргах хүнийг УИХ-д олноор нь гаргах хэрэгтэй.


-Танд АН, МАН-ынхан намдаа элсээч гэсэн санал тавьсан уу?


-2008 оны сонгуулийн үед санал ирсэн. Би маш тодорхой "үгүй" гэж хариулж байсан. Хувь хүнийхээ хувьд би бусад намын дарга нартай найз. Гэлээ гэхдээ "Би танай намд оръё, надад тийм юм өгчих" гэж суудал бөглөөд суухыг хүсээгүй. Найз бол найз, харин үзэл бодол минь тусдаа. Тиймээс л өөртөө урам зориг өгч, хүмүүсийн зөвлөгөөг дагаад энэ намд элссэн. Би 2005 онд нэг ярилцлагадаа "Намд элсвэл ИЗН-д л орно. Гэхдээ би улс төрд орохгүй байх аа" гэж хэлж байсан. Цаг цагаараа байдаггүй юм байна. ИЗ-НН-ыг л сонгочихлоо.

-Магадгүй та удахгүй танхимаа орхих юм шиг байна. Танхимыг ямар хүн удирдаасай гэж хүсч байна вэ?


-Танхимыг хэзээ нэгэн цагт орхиж таарна. Би сая сонгогдсон, 2014 онд ажлаа өгнө. Одоо байгаа төвшнөөс буулгачихгүй, бусдын төлөө үнэн санаанаасаа ажиллах хүн хэрэгтэй. Бас туршлагатай, олон мянган бизнесийнхнийг төлөөлж чадах хүн байгаасай.


-Таны суудал ч бас нэлээд өрсөлдөөний талбар болдог шүү дээ.


-Эрүүл өрсөлдөөн хаа ч хэрэгтэй.


-Та хувийн бизнестэй юү?


-Хувийн бизнес хийдэггүй. Намайг энд тэнд бизнес хийгээд явж байхыг хүмүүс хараагүй байх. Яагаад гэвэл байхгүй учраас. Харин хамаатан садан, дүү нар бизнес эрхэлдэг. Би зөвлөгөө өгөх маягаар тусалдаг.

-Таны дүү С.Ганболд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан. Энэ ажилд очиход ч ард нь С.Дэмбэрэл байгаа учраас дарга боллоо гэх зэргээр байнга холбодог?


-Ард нь үнэхээр Дэмбэрэл байгаа л юм чинь, тэгж хардах нь аргагүй л дээ. Би дүүдээ туслахгүй бол ах гэж явах хэрэг байна уу. Буруу, зөв ч байсан, гэр бүлийнхэн бие биеийнхээ л төлөө явдаг шүү дээ. С.Ганболдын хувьд орчин үеийн сайн бизнесмэн залуу. Маш овсгоотой, ухаалаг, нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж чаддаг. Тухайн үедээ уналтад орж, өрөнд баригдсан улсын үйлдвэрийн газрыг хүлээн авч, хэдэн тэрбумын өрнөөс нь салгаж хөл дээр нь босгож өгөөд төрөөс одон авч байсан хүн шүү дээ. Улсын үйлдвэрийн газар удирдаж байгаа хүнд янз бүрийн шахаа заавал ирдэг. Тэр шахааг огт цэвэрхэн тойроод гарчихна гэж байхгүй. Тэгэхээр С.Ганболд ажлаа сайн хийсэн, төр үнэлсэн. Гэтэл Авлигатай тэмцэх газарт дуудаад байдаг юм. Төр өөрөө төрийн өмч гэж бий болгочихоод түүндээ хяналт тавьж, сайн менежмент хийхгүй болохоор тэнд очсон хүн нь муу болж харагддаг. Хувийн компанийнхан яагаад сайн явдаг юм бэ. Ерөөсөө төр бүх өмчөө хувьчлах хэрэгтэй. Төрийн оролцоо байгаа цагт хувийн хэвшил шиг өөрийнхөө төлөө ажилладаггүй байхгүй юу. Үүнийг сайн ойлгосон бусад улс төрийн өмчөө хувьчилдаг. Миний дүүгийн хувьд одоо хувийн бизнесээ хийгээд явж байгаа. Түүнийг янз бүрээр оролддог шиг байгаа юм. Цаана нь ямар шалтгаан байгааг бүү мэд. Ер нь олон залуус бизнес эрхэлж байна. Тэдэнд бизнесээ хийгээд явах боломжийг л төр олгочих. Авлига руу түлхээд байгаа эдийн засгийн орчноо цэвэрлэх хэрэгтэй шүү дээ.

-Танаас асуулгүй өнгөрч болмооргүй санагдлаа. Төсвийг нэг их наядаар танахгүй бол ирэх жил инфляц 20 хувьд хүрнэ гэж Монголбанкнаас анхааруулж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?


-Монгол улсын эдийн засаг хэт халалттай байна. Инфляц өндөр гарах нь гэж яриад л.байгаа юм, Үнэн хэрэгтээ компанийн эздэд эдийн засаг халаад байгаа юм мэдэгдэхгүй л байна шүү дээ. Жишээ нь, манай барилгын салбарынхан ярьж байна лээ. Энэ салбарт эдийн засаг халсан юм алга. Бидэнд мөнгө хэрэгтэй байна гэж байна. Тэгэхээр инфляцийг тодорхойлж байгаа хэлбэр, түүнтэй тэмцэж байгаа арга барил учир дутагдалтай байгаа биз дээ.

-Жишээ нь, юугаараа учир дутагдалтай гэж?


-Тухайлбал, Монголбанк бодлогын хүү нэмэх хэлбэрээр инфляцийг хазаарлах гэж оролдож байна. Ер нь ч ингэж л инфляцийг өсөхөөс сэргийлж ирсэн. Гэтэл бодлогын хүүг нэмлээ гээд инфляц хэзээ хоёр оронтой тооноос салж байсан юм бэ. Сүүлийн жилүүдэд байнга л арав гаруй хувьтай явж ирлээ шүү дээ. Эндээс дүгнэхэд ийм арга хэлбэрээр тэмцэх нь хоцрогдсон гэж ойлгож болно.

-Таныхаар бол инфляцтай яаж тэмцэх ёстой вэ?


-Хэрэглэгч тал руугаа бэлэн мөнгө цутгалгүйгээр үйлдвэрлэгч, бүтээгч талд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлт зүй ёсны байж, инфляцийг хазаарлах болно.

М.Алтанцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК