Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жүжигчин Д.Ганцэцэг: “Тэнгэрийн хүү” жүжгийг өнөөгийн эрх баригчдад нэг зүйлийг ойлгуулах гэж тавьж байна

2011-11-19
0
ЖИРГЭХ

-Та сүүлийн жилүүдэд тайз дэлгэцийн бүтээлд бараг тоглосонгүй, ямар учиртай юм бол?

- Би амаржаад хоёр дахь хүүгээ гаргасан. Одоо хүү маань ой, найман сар хүрч байна. Намайг гадаадад амьдарч байгаа юм уу гэж манай ээжээс хүртэл асуусан байна лээ. Дутуу гарах гээд дэглэм барьж гэртээ суусан. Ажилдаа орсоныхоо дараагаар Д.Намдагийн “Оролмаа” жүжигт туслах дүр бүтээлээ. Одоо тавигдаж буй “Тэнгэрийн хүү Модун Шаньюй” жүжигт хоёрдугаар дүр буюу хааны хамгийн хайртай хатны дүрд тоглож байна. Төрсөний дараа ажилдаа албан ёсоор ороогүй ч тоглолтууддаа ирж оролцож байсан л даа.


-Та сүүлийн жилүүдэд тайз дэлгэцийн бүтээлд бараг тоглосонгүй, ямар учиртай юм бол?


- Би амаржаад хоёр дахь хүүгээ гаргасан. Одоо хүү маань ой, найман сар хүрч байна. Намайг гадаадад амьдарч байгаа юм уу гэж манай ээжээс хүртэл асуусан байна лээ. Дутуу гарах гээд дэглэм барьж гэртээ суусан. Ажилдаа орсоныхоо дараагаар Д.Намдагийн “Оролмаа” жүжигт туслах дүр бүтээлээ. Одоо тавигдаж буй “Тэнгэрийн хүү Модун Шаньюй” жүжигт хоёрдугаар дүр буюу хааны хамгийн хайртай хатны дүрд тоглож байна. Төрсөний дараа ажилдаа албан ёсоор ороогүй ч тоглолтууддаа ирж оролцож байсан л даа.


- “Цахлай” жүжигт тоглож байсан. “Цахлай” бол Оросын болоод дэлхийн сонгодог бүтээл. Сонгодогт тоглох нь жүжигчний хувьд хэр ур чадвар шаарддаг вэ?


- Хэцүү хэцүү. Маш их ур чадвар шаардана. Театрын урлаг бол үгийн урлаг. Жүжигчин хүн нэг өгүүлбэр хэлдэг бай, нэг үг ч хэлдэг бай тэрийг л хүргэх ёстой. Тийм учраас үгийг, өгүүлбэрийн утгыг үзэгчдэд хүргэх нь зайлшгүй чухал. Энэ утгаараа сонгодог зохиол маш хүнд байдаг. Үгнүүд нь даацтай. Нэг жил бид нар цалингүй дагалдаж байгаад дөнгөж жинхэлж ажиллаад бүтээсэн миний анхны дүр л дээ. Тийм учраас “Цахлай” жүжгийн Машагийн дүрдээ маш их хайртай. Их зовж, уйлж хийсэн бүтээл. Тухайн үед Б.Баатар найруулагч театрын ерөнхий найруулагч байсан. Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, МУГЖ С.Дамдин, У.Уранчимэг, С.Сарантуяа эгч гээд томчуудтайгаа хамтарч тоглосон болохоор маш их сүрдэж байлаа.

- Өөр ямар сонгодогт тоглов?


- Данзанравжаагийн “Саранхөхөө” үндэсний түүхэн жүжигт тоглосон. Театрын хамгийн анхдагч нь Саранхөхөө театр шүү дээ. Энэ жүжигт Сэрсмаа, Сурайсадим хатдуудын  дүрд тоглосон. Би их азтай. Эхний хүүхдээ төрүүлсний дараагаар Энхтуул эгчийн дүр дээр ажиллах үүрэг надад оногдоод Сэрсмаа хатны дүрийг бүтээж байлаа. Жилийн дараа манай театр өвлийнхөө нээлтийг энэ жүжгээр нээхэд Оюундарь эгч өвдөөд би яг гурван өдрийн дотор Сурайсадим хатны дүрийг гаргасан. Шекспирийн “Зуны шөнийн зүүд” инээдмийн жүжигт тоглосон.

- Нэг үеэ бодвол театрын урлаг сэргэсэн байна. Хүмүүс театрт хэр жүжиг үзэж байна?


- 50 хувьтай санагддаг. Жүжиг үзэх гээд зориод ирдэг үзэгчид байна. Гэвч тэр нь цөөхөн. Жүжигчдийн тоглолтыг сайн муугаар нь хэлж шүүмжилдэг үзэгчид байдаг. Ийм хүмүүс улам олон болоосой гэж хүсч байна. Хүн эд материалаас илүү оюун санаагаа цэнэглэвэл бид нарын бухимдал жаахан ч гэсэн багасах болов уу гэж боддог. Жүжиг үзсэнээр хүн өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Энд хүн ингэж байхад би яагаад иймхэн зүйл дээр гутрах гэж бодож эхэлдэг. Манайхан алив зүйлийг шууд хүлээж аваад бодох дургүй болсон байна. Урлаг бол цаг үеэсээ түрүүлж ард түмнийг дагуулж байх ёстой. Манайх ард түмнээ дагаад байгаа юм шиг санагддаг. Дагуулна гэдэг үзэгчдэд нэг зүйлийг бодуулах гэсэн үг. Жүжгийг үзэж хүн өөрийгөө хөгжүүлээсэй гэж боддог.

- Тэгвэл нийгмийг, ард түмнийг яаж дагуулах вэ? Уран бүтээлчид яаж ажиллах ёстой вэ?


- Дандаа л мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёстой. Театр дангаараа үүнийг хийж чадаж байгаа. Хөрөнгө мөнгөн дээрээ л гацаад байна. Бид “Тэнгэрийн хүү” жүжгийг тавихад мөнгөгүй гацаад яахав ийхэв гээд л хэцүү байсан. Энэ жүжигт 2000 жилийн тэртээх Монгол улсын түүх ямар байсан, бид тэндээс юуг нь сурах ёстой, ард түмнийхээ зарц нь байж чадсан хаан атаат дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөс нь болж чаддаг, ер нь төрийн тэргүүн хүн бүх юмаа гаргуунд хаяж өөрөө биеэрээ зовоод өргөн олноо жаргаахын төлөө явдаг байх нь гэсэн санааг үзүүлэх гэж зорьж байна. Бид одоогийн төр засгийн удирдлагуудад ойлгуулах гэж энэ жүжгийг тавьж байна.

- Та хэдэн төгрөгийн цалинтай вэ?


- Манай жүжигчид хоёр зуун мянга гаргаад авдаг. Өнөөдөр нэг цэцэрлэгийн үнэ хэдэн төгрөг болсон билээ. Цалингаа хүүхдийнхээ цэцэрлэгт өгчихөөр яаж амьдрах вэ? Ийм учраас бид нарын ар гэр цалин дээр маш их анхаармаар санагдаад байдаг юм.

- “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” жүжиг үзэгчдийг байлдан дагуулж үеийг дурсвал ямар вэ?


- 1990 онд Монгол даяараа санхүүгийн хямралд орсон, нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байсан үе. Картын бараанд орж аяга хоол, талхаа авч идэж чадахгүй байхад юун  жүжиг үзэх. Гэхдээ тэр үед бид нар идэх талхнаас илүүтэй үзэх юманд үзэгчдийн анхаарлыг татаж чадсан. Тэр нь найруулагч Наранбаатарын сэтгэхүй байлаа. Жүжгийг анх клиптэй болгосон. Тэгээд Н.Сувд эгч, Ц.Төмөрбаатар ах нарыг эргүүлж театрт нь авчирсан. Урлагийн ахмад, дунд, залуу үеийн жүжигчдийг нэг дор цуглуулж чадсанаараа “Бооцоо” жүжиг үзэгчдийг дагуулсан. “Хайрыг хайрла” жүжиг, “Агшин” киноноос өөр залуучуудын уран бүтээл гараагүй байхад “Надаар тоглосон хайр”-ыг хийсэн. Залуучуудын хийсэн уран бүтээл гэдэг үүднээсээ үзэгчдэд илүү хүрсэн. “Freezone” ч шинээр гарч байсан хамтлаг. Тэр үед билет 15000-20000 хүрээд хаалга эвдчих гээд нурж орж ирээд. Бельэтаж битүү дүүрчихээд тайзны голоор сандал тавиад үздэг байлаа. “Надаар тоглосон хайр” жүжгийн хувьд нэгдүгээрт найруулагч цаг үеэ мэдэрч чадсан. Хоёрдугаарт театрын урлагт хайртай хүн ивээн тэтгэсэн. Тэр хүн бол “Хувьсал” продакшны продюсер Цоггэрэл байсан. Хэрвээ тухайн үед Цоггэрэл ах энэ залуучууд хийж чадна гэж итгээгүй бол бид нар мөнгөгүйдээд бас л суух байсан. Нэг талаар бид өөрсдийгөө азтай хүмүүс гэж үздэг юм.

- Та жүжигчнийг яагаад зуурсан гурил, баримлын шавартай адил байх ёстой гэж үздэг юм?


- Ганцхан би тэгж боддоггүй юм аа. Энэ ерөөсөө жүжигчдийн бүгдийнх нь зарчим. СУИС-д ороход багш нар анх ингэж заадаг байсан. Тэгэхгүй бол жүжигчин нэг хэвэнд байгаад байж болохгүй. Жүжигчин ямар ч дүрд хувирч байх ёстой. Юу ч тохиолдсон тайзан дээр яг л дүрдээ орж амьдарч байх ёстой.

-Та “Сийлэн бөөр” кинонд тоглосон. Энэ дүрийн чинь талаар ярилцъя?


- Жинжиймаагийн дараа хийгдсэн кино. Би жирэмсэн, дөрвөн сартай байсан юм. Жирэмсэн муухай эмэгтэйн дүрийг гаргах ёстой байсан. “Яана аа, анхны хүүхдээ гаргах гэж байж ийм муухай дүрд тоглоод” гэж хэлэхэд Батцэцэг эгч “Зүгээр ээ, зүгээр. Эсрэгээрээ байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд Өөдөө гол дүрд нь тоглоод. Би тэр муухай эсрэг дүрд тоглож байлаа. Төрсөнийхөө дараа хөдөөний ядуу тарчиг амьдралд байхгүй гээд нөхөртөө хүүхдээ үлдээгээд хот руу тансаг амьдрал хөөгөөд явчихдаг хүүхний тухай гардаг. Их хэцүү. Тэгээд эсрэгээрээ болдог гэхээр нь “Нээрээ ч тийм дээ. Хүн өөрөө л юм бодохгүй бол зүгээр” гэж бодсон.

- Эсрэгээрээ байсан уу?


- Эсрэгээрээ байна шүү дээ. Юу гэж би хүүхдээ хаяхав дээ. Бид нар кино группээрээ Ээж модонд очиж мөргөсөн. Тэгэхэд би гэдсэн дэхь хүүхдээ хүү байгаасай гэж хүсэж байлаа. Багаасаа би олон охинтой айлд өссөн болохоор хүүтэй болох юмсан гэж их боддог байсан. Ээж модноос ч гуйсан анхны хүүхэд маань хүү байсан.

- Таны бүтээсэн дүрүүдэд эсрэг, эерэг хоёрын аль нь илүү вэ?


- Нүд хурц учраас дэлгэцийн бүтээл дээр эерэг гэхээсээ илүү эсрэг тал нь их байдаг юм. Драмын тайзан дээр миний бүх дүр эерэг. Дандаа хайрын гол баатар болж тоглодог.

- Та ер нь яаж хурцалагддаг вэ?


- Ёстой үүнийг бодож байгаагүй юм байна. Чадахгүй байх тусмаа хурцалагддаг. Унах тусмаа босохыг хичээдэг гэх юм уу даа.

- Жүжигчин Ганцэцэг, найруулагч Наранбаатар хоёр ил тод амрагууд гэсэн гарчиг сониноос  олж үзээд их гайхсан?


- Биш ээ. Тэр чинь Амгаланбаатар байхгүй юу. Амгаа бид хоёр СУИС-д нэг анги. Нэгдүгээр курстээ нэг ангид сурч байгаад II курсээсээ хуваагдсан юм. Тэгсэн нөгөө группийн ангийн дарга Амгаа, манай группийн ангийн дарга нь би болж таараад. СУИС-д дөрвөн жил сурахдаа бидэн шиг хонь чоно хүмүүс байгаагүй. Дандаа ангиа өмөөрч хоорондоо хэрэлддэг, маргалддаг байсан. Адилхан шартай болохоор бид хоёр ер таарахгүй. Гэхдээ энэ нь дандаа уран бүтээл тал дээр харагдана. Нэг үеийнхэн гэдэг утгаараа Пара, Эби, Боогий, Амгаа, Баттөмөр бид хэд бүгдээрээ их сайхан найзууд. Нэг ангид сурдаг байсан болохоор хэвлэлүүд тэгээд биччихсэн юм байх гэж ойлгосон. Үеийхнээсээ ганцаараа театрт орсон. Тийм учраас дандаа эд нартайгаа найзалдаг.

- Драмын жүжгийг хүмүүст үзэхээ больсон үед та хэд зориглож театрт орж ирсэн. Драмд анх хөл тавьж байснаа дурсвал ?


- Би СУИС-ийг ганцаараа улаан дипломтой төгсөж байсан. Бүх жүжгийн гол дүрд тоглодог байлаа. “Адам Ева” гэсэн эротик жүжгээр диплом хамгаалсан.  Дипломын жүжгээ хамгаалах өдөр аав маань машины осолд ороод өнгөрч байсан юм. Тэгээд буруу харж инээж, зөв харж уйлж байж жүжгээ тавьсан. Тэгэхэд АЖ  Б.Мөнхөө багш надад диплом гардуулахдаа “Сургуулиа төгсөөд жүжигчний гараагаа эхэлж байгаа Ганцэцэгийг тэвчээртэй хатуужилтай байгааг хараад бид бахархаж суулаа” гэж хэлж байсан. Би театрын урлаг маш хэцүү, жүжигчин болох хүнд гэж бодоод “Отгонтэнгэр” их сургуулийн хуулийн ангид сурахаар болсон. Шалгалт өгч тэнцээд сурч байлаа. “Отгонтэнгэр” их сургуульд сурч байхад Б.Мөнхөө багш, Наранбаатар найруулагч “Бооцоо” жүжгийг тавих гээд намайг дуудсан юм. Жүжигчин болохыг багаасаа хүсч, сурсан мэргэжил болохоор шууд “Отгонтэнгэр”-ээ хаясан даа.

- Дараа нь та зоригтойгоор хагас нүцгэлсэн?


- “Бооцоо”-гийн клипэн дээр намайг нүцгэлж тоглуулаад би үхтэлээ уйлж байсан. “Харанга” хамтлагийн дуулсан дууны клипэн дээр шүү дээ. Тухайн үед хүүхэд ч байсан. Аймар их уйлаад намайг ингэхийн төлөө ингэсэн гээд л эгчтэйгээ яриад уйлж байсан.

- Би таны Жинжиймаагийн дүрд илүү хайртай?


- “Жинжиймаа” их сайн кино болсон. Машбат ах, Батцэцэг эгч өөрсдөө их сайн уран бүтээлчид. Монголын киноны түүхэнд зураг авалт нэг ч удаа цагтаа эхэлж байгаагүй.  Машбат ах, Батцэцэг эгч хоёр минут секунд ч дутаахгүйгээр яг цагтаа зураг авалтаа эхэлдэг. Германд, Польшид олон жил амьдарсан болохоор цагийг яс барьдаг. Жүжигчдийг жинхэнэ утгаар нь хүндэлдэг. Одоо тэр хоёр Америкт амьдардаг. Машбат ах Америкийн кино студид туслах найруулагчаар ажиллаж байгаа гэнэ лээ. Миний анхны уран бүтээлүүд дандаа сенсааци болдог нь их сайхан. Машбат найруулагч “Надаар тоглосон хайр”-ыг ирж үзээд намайг Жинжиймаад тоглуулахаар болсон. Нүд их хурц байна гээд. Нүдээ том харахгүй зөөлөн харж яриарай гэж байсан. Сар нүдний харцаа зөөллөх дасгал хийж байгаад кинондоо тоглосон.

- Таны дүрүүдээс хамгийн их ур чадвар шаардсан дүр юу вэ?


- Бүх дүрүүд. Нэг дүр авахад бүх зүйл цоо шинээр эхэлдэг. Бид нэг роль авахаараа шөнө унтахгүй зүүдлэнэ. Болохгүй байгаа хэсгээ шөнө зүүдэлдэг. Босоод бичнэ. Тэр зүг үү алхаад ингэж хэлбэл болох юм байна гээд. Өдөр шөнөгүй дүрээрээ амьсгалж байдаг. Загнуулах, муулуулах тусмаа хүн сэргэнэ. Болох тусам болохгүй байна гэж бодох ёстой юм шиг санагддаг. Тэгвэл илүү ахина. Боллоо  гээд бодчихвал амархан биеээ тооно ш үү дээ. Тийм учраас өөрийгөө дарж байх ёстой санагддаг.


- Та цаашид драмын театртаа ажиллах уу?


- Чи намайг хаана байлгамаар байна?

- Драмын театрт


- Тийм, би Драмын театртаа л байна шүү дээ. Продакшнуудаас олон санал ирж байсан. Бүгдээс нь би татгалзаж байлаа. Продакшнуудад ажиллах байсан бол аль хэзээний орчих байсан.

- Энэ театрын юу нь таныг илүү татаж байна.


- Драмын театрын уран бүтээлчид байнга хөгжиж байдаг. Жүжгийн роль аваагүй ч ахмад жүжигчдийн сургуулилтыг харж суухад их сургууль төгссөн юм шиг санагддаг. Байнга суралцдаг, байнга өөрийгөө хөгжүүлэх боломжтой учраас Драмын театртаа хайртай.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК