
Оюутолгойн хянан шалгах түр хороо 12 дахь удаагийн ээлжит хурлаа зохион байгуулсан. Тэгвэл тус хорооны дарга О.Батнайрамдал дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр: "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12 - ны өдрүүдэд зохион байгуулах талаар хэлэлцэж, тус сонсголд гэрчээр дуудагдах 300 гаруй албан тушаалтан, иргэдийн нэрсийг тогтоолоор батлав.
Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна" гэлээ.


























































