Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Үерт нэрвэгдсэн Тайланд улсад туслах талаар яригдаагүй байна

2011-11-19
0
ЖИРГЭХ

  Тайландад үерийн улмаас учирсан гарз хохирол нэмэгдэх тусам тэнд байгаа монголчуудын асуудал хөндөгдөж байна. Тайландад Монгол улсын элчин сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай уулзаж энэ талаар тодрууллаа. Тайланд улс зарим зүйлээрээ Монголтой тун төстэй бөгөөд улс төр, нийгмийн хувьд монголчууд сургамж авахаар зүйл олон байдаг бололтой.

-Тайландад хэдэн монгол хүн амьдарч байна вэ? Монголын ЭСЯ иргэддээ хэр анхаарал тавьж байгаа вэ?

-Манай улсаас Тайландад 20 гаруй оюутан, 10-аад иргэн амьдардаг. Тэнд байгаа монголчуудтайгаа Монголын ЭСЯ байнга холбоотой байж, иргэдийнхээ аюулгүй байдлын талаар ГХЯ анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үерт өртөж хохирсон явдал гараагүй.


   Тайландад үерийн улмаас учирсан гарз хохирол нэмэгдэх тусам тэнд байгаа монголчуудын асуудал хөндөгдөж байна. Тайландад Монгол улсын элчин сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай уулзаж энэ талаар тодрууллаа. Тайланд улс зарим зүйлээрээ Монголтой тун төстэй бөгөөд улс төр, нийгмийн хувьд монголчууд сургамж авахаар зүйл олон байдаг бололтой.

-Тайландад хэдэн монгол хүн амьдарч байна вэ? Монголын ЭСЯ иргэддээ хэр анхаарал тавьж байгаа вэ?

-Манай улсаас Тайландад 20 гаруй оюутан, 10-аад иргэн амьдардаг. Тэнд байгаа монголчуудтайгаа Монголын ЭСЯ байнга холбоотой байж, иргэдийнхээ аюулгүй байдлын талаар ГХЯ анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үерт өртөж хохирсон явдал гараагүй.

-Үерт автаад байгаа Бангкок хотод манай улсын ЭСЯ байдаг. Ер нь Бангкок хотод нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Монголын ЭСЯ Бангкок хотын төв хэсэгт байрладаг. Элчин сайдын яам байрладаг дүүрэг нь одоохондоо үерийн уснаас хол, харьцангуй гайгүй байгаа. Тайландад борооны улирал нь зургаан сараас 11 сар хүртэл үргэлжилдэг. Хамгийн их бороо ордог нь ес, аравдугаар сар л даа. Ийм их хэмжээний үер сүүлийн тавин жилд тохиолдож байгаагүй. Халуун оронд болж байгаа үер болохоор том гол мөрнийх нь ус эргээ хальж хот суурин руу түрэн орж ирдэг л дээ. Тайландын нийслэл хотын дундуур Чапроя гэж маш том гол хойноосоо урагшаа урсдаг. Тэр гол нь далай руу цутгахаасаа өмнө Бангкок хот руу орж ирж байгаа учир хотын хойд хэсэг их хэмжээний усанд авсан байгаа. Энэ үерээс болж 500 орчим хүний амь нас үрэгдлээ.

-Хэрэв ЭСЯ байгаа дүүрэг усанд автвал ямар арга хэмжээ авах вэ?

-Ийм зүйл болвол манай талаас болоод Тайландын Засгийн газрын зүгээс яаралтай арга хэмжээ авч ЭСЯ болон иргэдээ аюлгүй газарт нүүлгэн шилжүүлнэ.

-Манай Засгийн газар Япон улсад байгалийн гамшиг нүүрлэхэд тусламж үзүүлж байсан. Тайландчуудад туслах талаар яригдаж байна уу?

-Ойр дотно, найрсаг харилцаатай улс орнуудын хувьд иймэрхүү байгалийн гамшиг, эмгэнэлт үйл явдал тохиолдоход тусламжийн гараа сунгадаг л даа.  Энэ талаар тодорхой арга хэмжээг Гадаад харилцааны яам, Засгийн газар авах ёстой.

-УИХ-д Тайланд, Монголын парламентын бүлэг гэж байдаг байх аа?

-УИХ-д идэвхитэй харилцаатай улс орнуудтай холбоотой ажиллах парламентын бүлэг байгуулдаг нь  олон улсын жишиг л дээ. Би энэ бүлгийн даргаар ажилладаг. Тайландын парламентад ч бас ийм бүлэг байдаг. Өнгөрсөн хоёр жилд Тайландын талын бүлгийн дарга нь зарим гишүүдтэйгээ хоёр ч удаа айлчилсан. Одоо манай талаас хариу айлчлал хийх хуваарьтай байгаа. Манай УИХ-ын үйл ажиллагаа, Тайландад болж байгаа улс төрийн тогтворгүй байдал болон байгалийн гамшгаас болж айлчлалаа хойшлуулаад байгаа юм.

-Тайланд хаант улс, дээр нь парламент нь 500 гишүүнтэй байдаг. Ер нь голлох шийдвэрийг хэн гаргадаг юм бол оо?

-Одоогийн хаан нь 80 нэлээд гарсан их өндөр настай хүн байдаг. Дэлхий дээр хаан ширээнд хамгийн олон жил буюу 60 гаруй жил суусан хүн. Нэр хүнд нь улсдаа маш их өндөр, хаанаа бурхантай зүйрлэж хүндэтгэж, биширдэг. Гэхдээ хаан нь төрийн үйл хэрэгт оролцоод байдаггүй. Хаан нэг хүүтэй, хүү нь угсаа залгамжлах ханхүүтэй. Бас хоёр охинтой. Сириндхорн гүнж Монгол Улсад 1992, 2002 онд хоёр удаа айлчилж байсан шүү дээ. Хааны нас өндөр, бие нь чилээрхүү байгаа учраас Сиридхорн гүнж гадаад орнуудад хаанаа төлөөлж айлчлал хийдэг юм. Хаан нь ямар нэг улс төрийн шийдвэр гаргадаггүй,  хариуцлага хүлээдэггүй. Зөвхөн шаардлагатай үед л саналаа хэлдэг. Хааны хэлсэн санал зөвлөгөө нь хуультай адил шйидвэр болдог. Түүнийг Засгийн газар, парламент нь хэрэгжүүлдэг. Тэр болгон олон асуудалд оролцдоггүй.

-Гэхдээ энэ орны улс төрийн байдал нэлээд тогтворгүй харагддаг?

-2006 онд намайг элчин сайдаар ажиллаж байхад төрийн эргэлт болсон. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан “Тайландчууд тайландчууддаа хайртай” гэдэг намын  дарга, ерөнхий сайд Таксин Шинаватын үйл ажиллагааг эсэргүүцэх жагсаал хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авч, Таксин өөрөө гадаадад дүрвэж гарсан. Одоо эх орондоо байхгүй байгаа. 2006 оноос энэ оныг хүртэл Тайландын улс төр, нийгмийн байдал маш тогтворгүй байлаа. Төрийн эргэлтийн дараа шинээр сонгогдсон Засгийн газрынх нь нэр хүнд маш их унасан байсан. Одоо бол Т.Шинаватын төрсөн дүүгийн байгуулсан нам сонгуульд ялаад Засгийн газраа байгуулж, харьцангуй тогтвортой болоод байна.

-Төрийн эргэлт болох үед та Тайландад байсан юм байна. Онцгой байдал зарласан үедээ ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Нэг орой цэргийнхэн Засгийн газрын ордноо бүслээд, радио, телевизийг эрх мэдэлдээ авсаныхаа дараа телевизээр шууд мэдэгдэл хийсэн юм. “Бид төрийн эрхийг шууд авлаа. Т.Шинаватын Засгийн газар хууль зөрчиж, ардчиллын зарчмуудыг үл тоомсорлож байгаа учир бид ардчиллыг дахин сэргээх үүднээс ийм үйлдэл хийлээ. Удахгүй улс орондоо чөлөөт сонгууль явуулж, засгийн эрхийг албан ёсоор шилжүүлнэ. Тэр болтол амгалан тайван байхыг уриалж байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Маргааш өглөө нь тэнд байсан бүх элчин сайдыг төрийн эргэлт хийсэн хүмүүс нь Гадаад явдлын яаман дээрээ дуудсан юм. Төрийн эрхийг манай цэргүүд авсан нь түр зуурын хэрэг. Гурваас дөрвөн сарын дараа ардчилсан сонгууль явуулж ялсан намд засгийн эрхийг шилжүүлнэ гэсэн. Тэд хэлсэндээ ч хүрч, хэдэн сарын дараа ардчилсан сонгууль зохион байгуулсан. Төрийн эрх Т.Шинаватаас өмнө эрх барьж байсан Ардчилсан намын гарт шилжсэн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд тайван амгалан байдал тогтоогүй. 2006 оноос 2011 он хүртэл таван жил Тайланд байнгын жагсаал цуглаан болж тогтворгүй эсэргүүцэл өрнөж байсан.

-Жагсаалын үеэр цагдаа нар нь иргэдийнхээ амь насанд хүрсэн тохиолдол гарсан уу?

-Цөөн тохиолдол гарсан. Цагдаа нар болон жагсагчдын мөргөлдөөнөөс болж хэдэн иргэн амиа алдаж байсан.

-Цагдаа нар нь гал нээсэн юм уу?

-Үгүй ээ, тийм зүйл огт болоогүй. Зодолдож байгаад гэмтлийн улмаас нас барсан цөөн хэдэн тохиолдол гарсан юм. Монголд болсон долоон сарын нэгэн шиг үйл явдал болоогүй.

-Яагаад Т.Шинаватыг тэгтлээ их эсэргүүцсэн юм бэ?

-Ерөнхий сайд байсан Т.Шинават бизнесмен, цагдаагийн хурандаа хүн байсан. 1990-ээд оны сүүлээр Азийн орнуудыг хамарсан томоохон хямрал Тайландын эдийн засагт том цохилт өгсөн юм. Тэр үед сонгууль болж, мөнгөтэй баян бизнесмэн Т.Шинават цөөн хэдэн баячуудтай нийлж нам байгуулаад сонгуульд оролцож цөөн суудлаар ялсан. Тэд дөрвөн жилийн хугацаанд маш их сэргээн босголт хийсэн ч хүний эрхийг зөрчиж, их хэмжээний төсвийн мөнгийг халамж гэж тараасан гэдэг.

-Яг манайх шиг үү?

-Тийм гэж хэлж болно. Их мөнгөтэй хүн учир засгийн эрхэнд гармагцаа чөлөөт хэвлэл рүү дайрч, олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авсан. Дараагийн сонгуульд ялахын  тулд их хэмжээний халамж үзүүлж байлаа. Тариачдад газар, будаа үнэгүй өгөх, малчдад мал үнэгүй тараах, эмнэлгийн үзлэг даатгалыг төлбөргүй болгох зэргээр иргэдийн саналыг татсан. Үүний үр дүнд 2004 оны сонгуульд Т.Шинаватын нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 500 суудлын 400 орчмыг нь авсан байдаг. Бизнес эрхлэгч хүн болохоор олон зүйлийг шинээр санаачилсан гавъяатай хүн. Гэхдээ төрийн эрхэнд удаан байхын тулд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж, сонгогчдын саналыг худалдаж авсанд  зарим улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд эсэргүүцсэн. Шударгаар сонгуульд оролцсонгүй, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг нэлээн хүчтэй гаргаж ирсэн юм. Мөнгө тараадаг, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулдаг, хүний эрхийг зөрчдөг гээд олон зүйлээрээ манайхтай адил болохыг харж болно. Гэхдээ тийм хариуцлагагүй төрөө сольж чадсан л ард түмэн дээ.

Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК